Худалдааны санхүүжилт: Ахисан түвшний сургалт - ICC, Czech

for web

Олон улсын төлбөр тооцоо, төлбөр тооцооны “хамгаалалттай” хэрэгслүүдийг (аккредитив, банкны баталгаа) худалдааны санхүүжилтийн мэргэжлийн ажилтнуудад хэрэглээ талаас нь зааж сургана.

Өнөө үеийн глобал эдийн засгийн орчинд бизнесүүд төлбөрийн эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдалтай өдөр тутам тулгарч байгаа тул уламжлалт зээлийн санхүүжилтээс төлбөр тооцооны хамгаалалттай хэрэгсэл рүү шилжиж байна.

Сургалтаар худалдааны санхүүжилтийн олон улсын практик, дэвшилтэт болон тогтмол ашиглагддаг арга хэрэгслийн ялгаа болон онцлог хэв шинжийг бодит жишээгээр тайлбарлана. Дасгал ажлаар аккредитивийн нөхцөл тодорхойлох, тээврийн баримтыг хянах (UCP 600; ISBP 745), банкны баталгаа гаргах (URDG 758) даалгавар гүйцэтгэнэ.

Огноо: 2018 оны 9 сарын 24-25 (2 өдөр)
Цаг: 9:00 - 17:00
Байршил: БСА-ийн сургалтын танхим (Монголын Банкны Холбооны байр)
Хэл: Англи хэл (Монгол хэлээр дагах орчуулгатай) 
Төлбөр: 850,000 төгрөг

Зорилтот бүлэг:

  • Банк, санхүүгийн байгууллагад 2-с дээш жил ажилласан, худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо хариуцсан ажилтнууд;

  • Гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, даатгалын байгууллагын гадаад харилцаа хариуцсан менежерүүд, холбогдох албан тушаалтнууд;

  • Гадаад худалдааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүмүүс;

  • хуульч, өмгөөлөгч, их дээд сургуулийн багш;

Агуулга:

  • Аккредитивийн хэрэглээ, нөхцөл (SWIFT MT700; SWIFT MT707)
  • Банкны баталгааг ашиглах нь (URDG 758)

Гарын авлага материалаар хангана.
Олон Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Банк санхүүгийн Академийн хамтарсан гэрчилгээ олгоно.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-10-24-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-10-25-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-07-03-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 25
Бүртгүүлсэн 13
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-10-23-нд, 17:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 850'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
850'000 12

Сургалт зохион байгуулагдах газрын байршил