ЗЭЭЛ, ЭРСДЭЛИЙН СУРГАЛТ: Зээл авах шалтгааны шинжилгээ II: Урт хугацаат зээл

ЗЭЭЛ АВАХ ШАЛТГААНЫ ШИНЖИЛГЭЭ

МОДУЛИЙН ТОВЧ АГУУЛГА:ЗОРИЛТОТ БҮЛЭГ:

Олгосон зээл бүхэн хугацаандаа эргэж төлөгдөхийн үндэс нь зээлийн нөхцөлийг тухайн зээл хүсэгчийн бизнесийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв тодорхойлох явдал юм. Үүний тулд тухайн зээл хүсэгч яагаад мөнгөний дутагдалд орсон шалтгааныг зөв оношлох нь маш чухал байдаг. Энэ нь эмч хүн эмчилгээ бичихийн өмнө оношоо зөв тодорхойлоход төвлөрдөгтэй л адил.

Аливаа бизнесийг мөнгөний дутагдалд ороход хүргэдэг 13 шалтгаан байдаг. Тэдгээрийн заримыг богино хугацаат зээлээр, заримыг урт хугацаат зээлээр "эмчилнэ". Энэхүү модулиар урт хугацаат зээлээр эмчлэх нь оновчтой байж болох шалтгаануудыг судалж, хэрхэн оношлох талаар суралцана. 

Зээлийн шинжилгээ хийх, эрсдлийн дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажилтан бүрт зориулав.

СУРГАГЧ БАГШ

Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)
Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)'Шинэ үеийн банкир' төслийн удирдагч, 'Мэргэшлийн эрх олгох зөвлөл'-ийн гишүүн, БСА-ийн 'Шилдэг сургагч багш'

Боловсрол:

  • 2016 Хөгжлийн бодлогын магистр, Солонгос улс
  • 2013 Хөгжлийн бодлогын докторант, Солонгос улс
  • 2005 Бизнесийн удирдлагын магистр, Нидерланд улс
  • 1998 Төрийн бодлогын магистр, Япон улс
  • 1995 Эдийн засгийн бакалавр, банкны эдийн засагч мэргэжил, МУИС

Туршлага:

  • Монголбанк (Төвбанк) 11 жил
  • Арилжааны банкуудад 4.5 жил
  • Сургалт, бизнесийн зөвлөгөө 8 жил

Мэргэших дадлага:

  • 2008 Германы төвбанк (Бундесбанк), гадаад валютын нөөцийн удирдлага
  • 2004 АНУ-ын Wells Fargo банк, зээл, эрсдэл, харилцагчийн үйлчилгээ

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2019-11-12-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2019-11-13-нд, 13:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2019-06-25-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 20
Бүртгүүлсэн 14
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2019-11-07-нд, 15:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 280'000₮
Сургалтын ангилалууд ШИНЭ ҮЕИЙН БАНКИР
280'000 6