ЗЭЭЛ, ЭРСДЭЛИЙН СУРГАЛТ: Санхүүгийн тайлангийн шинжилгээ I: Тайлан тэнцэл, ОҮДТ

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ I:
ТАЙЛАН ТЭНЦЭЛ, ОҮДТ

МОДУЛИЙН ТОВЧ АГУУЛГА:ЗОРИЛТОТ БҮЛЭГ:

Тоон шинжилгээнд ашиглаж болох маш олон үзүүлэлт, харьцаанууд бий. Харин тэдгээрээс зээлдүүлэгчийн хувьд ач холбогдолтой үзүүлэлтүүдийг зөв сонгон авч, оновчтой хэрэглэх нь банкирын ур чадвар юм. Энэхүү хичээлээр зээлдүүлэгчийн хувьд тоон шинжилгээг хэрхэн хийх суурь ойлголтыг өгөхөөс гадна дараахь чиглэлээр дүгнэлт гаргахад ашигладаг үзүүлэлтүүдийг заана. 

- Ашигт ажиллагаа

- Хөрвөх чадвар

- Активын бүтээмж

-  Хөшүүрэг

-  Өр төлөх чадвар

- Санхүүжилтийн зохистой бүтэц 

Ингэхдээ тухайн харьцааг яаж тооцох вэ гэхээс илүүтэйгээр ямар утгыг илэрхийлж байгаа, түүнийг хэрхэн сайжруулах боломжтой талаар практик мэдлэг олгоход төвлөрнө.

Санхүүгийн тайлангийн шинжилгээг зээлдүүлэгчийн өнцгөөс судлах хүсэл сонирхол, хэрэгцээтэй хэн бүхэнд зориулав.

СУРГАГЧ БАГШ

Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)
Г.ДЭЛГЭРМАА (MPP, MBA, MDP)'Шинэ үеийн банкир' төслийн удирдагч, 'Мэргэшлийн эрх олгох зөвлөл'-ийн гишүүн, БСА-ийн 'Шилдэг сургагч багш'

Боловсрол:

  • 2016 Хөгжлийн бодлогын магистр, Солонгос улс
  • 2013 Хөгжлийн бодлогын докторант, Солонгос улс
  • 2005 Бизнесийн удирдлагын магистр, Нидерланд улс
  • 1998 Төрийн бодлогын магистр, Япон улс
  • 1995 Эдийн засгийн бакалавр, банкны эдийн засагч мэргэжил, МУИС

Туршлага:

  • Монголбанк (Төвбанк) 11 жил
  • Арилжааны банкуудад 4.5 жил
  • Сургалт, бизнесийн зөвлөгөө 8 жил

Мэргэших дадлага:

  • 2008 Германы төвбанк (Бундесбанк), гадаад валютын нөөцийн удирдлага
  • 2004 АНУ-ын Wells Fargo банк, зээл, эрсдэл, харилцагчийн үйлчилгээ

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2019-11-26-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2019-11-28-нд, 13:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2019-06-25-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 15
Бүртгүүлсэн 6
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2019-11-20-нд, 18:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 360'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
Сургалтын ангилалууд ШИНЭ ҮЕИЙН БАНКИР,ЗЭЭЛ, ЭРСДЭЛИЙН СУРГАЛТ
360'000 9

Сургалт зохион байгуулагдах газрын байршил