Банкны шинэ ажилтны сургалт: Борлуулалтын ур чадвар

Банк санхүүгийн академи нь арилжааны 11 банкны үндсэн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн нийтлэг эрх ашиг болох ёс зүйтэй, бүтээмжтэй ажилтныг бүтээх чиглэлээр олон улсын болон дотоодын шилдэг хөтөлбөрөөр сургалт явуулдаг цорын ганц байгууллага юм.

Академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох хараат бус зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаар “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг баталжээ. Түүнчлэн, уг суурь шаардлагад нийцүүлэн өөрсдийгөө хөгжүүлэхэд нь хувь хүмүүст туслах сургалтын хөтөлбөрийн хураангуй агуулгыг ч баталсан байна.

Ингэснээр банкинд жолооч, тогооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтнаас эхлээд хуульч, маркетер, хүний нөөцийн мэргэжилтэн, системийн инженер, программист, нягтлан бодогч, захирлын туслах болон зөвлөх, салбарын захирал, ТУЗ-ийн дарга, гишүүнээр ШИНЭЭР ажиллахын тулд холбогдох сургалтад заавал хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан байхыг шаарддаг болсон.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-11-10
Сургалт дуусах огноо 2018-11-12
Бүртгэл эхлэх огноо 2018-09-25
Анги бүрдэлт 15
Бүртгүүлсэн 5
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-11-01
Нэг оролцогчийн төлбөр 1'015'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
1'015'000 10
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил