Банкны шинэ ажилтны сургалт: Зээлийн ур чадвар сургалтын элсэлтийн шалгалт

Банк санхүүгийн академи нь арилжааны 11 банкны үндсэн гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллага бөгөөд гишүүдийн нийтлэг эрх ашиг болох ёс зүйтэй, бүтээмжтэй ажилтныг бүтээх чиглэлээр олон улсын болон дотоодын шилдэг хөтөлбөрөөр сургалт явуулдаг цорын ганц байгууллага юм.

Академийн Удирдах зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн эрх олгох хараат бус зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаар “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг баталжээ. Түүнчлэн, уг суурь шаардлагад нийцүүлэн өөрсдийгөө хөгжүүлэхэд нь хувь хүмүүст туслах сургалтын хөтөлбөрийн хураангуй агуулгыг ч баталсан байна.

Ингэснээр банкинд жолооч, тогооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтнаас эхлээд хуульч, маркетер, хүний нөөцийн мэргэжилтэн, системийн инженер, программист, нягтлан бодогч, захирлын туслах болон зөвлөх, салбарын захирал, ТУЗ-ийн дарга, гишүүнээр ШИНЭЭР ажиллахын тулд холбогдох сургалтад заавал хамрагдаж, чадамжийн гэрчилгээ авсан байхыг шаарддаг болсон.

 

  • Энэ нь ЗӨВХӨН элсэлтийн шалгалтын бүртгэл бөгөөд шалгалтад тэнцсэн хүмүүс Зээлийн ажилтнаар бэлтгэгдэх эрхтэй. Үүний тулд дахин 2 түвшний багц сургалтад сурна. Эхний багц сургалтын төлбөр 540 000 төгрөг, дараагийн багц сургалтын төлбөр нь 2 280 000 төгрөг. Хэрэв та оюутан бол Хас, ХААН банкууд тэтгэлэг олгоно.
  • Энэхүү бүртгэл нь 11-р сарын 15 хүртэл үргэлжлээд хаагдана.
  • Элсэлтийн шалгалт 11-р сарын 15-25 өдрүүдэд явагдана.
  • Үндсэн сургалт 2019 оны 1-р сарын 5-нд эхэлнэ.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-11-15
Сургалт дуусах огноо 2018-11-20
Бүртгэл эхлэх огноо 2018-09-25-нд, 9:00 цаг
Бүртгүүлсэн 0
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-11-15-нд, 18:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 69'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
69'000
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил