Санхүүгийн боловсролын семинар

Арга хэмжээ

Банк Санхүүгийн Академи зөвхөн банк, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, судалгааг хийгээд зогсохгүй, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг.

Банк Санхүүгийн Академи зөвхөн банк, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, судалгааг хийгээд зогсохгүй, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг.

Банк Санхүүгийн Академи “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” нэгдсэн арга хэмжээг Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв, Монголын Банкны Холбоотой хамтран 2 дахь удаагаа зохион байгууллаа. Банк Санхүүгийн Академи зөвхөн банк, санхүүгийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт, судалгааг хийгээд зогсохгүй, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд энэхүү арга хэмжээг санаачлан хамтрагч, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор бодитой ажил болгон хэрэгжүүлсэндээ баяртай байна.

fin lit 1

Санхүүгийн тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх асуудал ач холбогдол өндөртэй хэвээр байна. Иймд Монголбанк, Сангийн Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран Дэлхийн банкны техник туслалцааны хүрээнд “ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР” боловсруулсныг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр дэмжсэний үндсэнд тус хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжих эхлэл амжилттай тавигдсан билээ. Энэхүү хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхэд өнөөдрийн арга хэмжээ түлхэц болно гэж найдаж байна.

fin lit 2

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид болон идэвхитэй оролцсон бүх банкууд, бизнесийн байгууллагууд болон бусад санхүүгийн байгууллагууд, холбоодууддаа мөн хамтран зохион байгуулсан Монголбанкны олон нийтийн боловсрол мэдээллийн төв, дэмжигч байгууллагаар ажилласан Монголын Банкны Холбоонд баярласан талархсанаа илэрхийлж байна.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.