Шинэ үеийн банкируудыг Богд банк бүх талаар дэмжихээр боллоо

Арга хэмжээ

"Шинэ мянганы шинэ банк" эрхэм зорилгод нэгдэн ажилладаг чадварлаг залуусаас бүрдсэн Богд банк нь өнөөдөр Банк санхүүгийн академитай стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээний хүрээнд Богд банк нь Банкны шинэ ажилтан хөтөлбөрийн Борлуулалтын ур чадварын багц болон Зээлийн ур чадварын багц сургалтад хамрагдаж буй залууст дараах боломжуудыг олгох юм :

  • Гурван оюутанд тус бүр нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгох
  • Борлуулалтын ур чадвар, Зээлийн ур чадвар сургалтуудын мэргэшүүлэх дадлагыг банкиндаа хийлгэх
  • Их, дээд сургуулиа төгсөн төгстөл эзэмших гэж буй мэргэжлээрээ Богд банкинд цагийн ажил хийх
  • Сургуулиа төгсөхөд мэргэжлийн бэлтгэгдсэн чиглэлийнх нь дагуу ажилд авах зэргээр хамтран ажиллах юм.

IMG 9493 tn

Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Алтанцэцэг, Богд банкны Тэргүүн дэд захирал Билэгт нар

Уг хамтын ажиллагааны хүрээнд нэгэн баярт үйл явдал давхар тохиолоо. Энэ нь Борлуулалтын ур чадвар олгох сургалтад хамрагдаж буй хоёр суралцагчид маань тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгосноос гадна төгсөөд Богд банкинд ажиллах гэрээг өнөөдөр байгуулсан явдал.

IMG 9517 tn

Банкны шинэ ажилтан хөтөлбөрийн Борлуулалтын ур чадвар багц сургалтын суралцагч Анхзаяа нь Богд банкны тэтгэлэгт хамрагдах, төгсөөд ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

IMG 9507 tn

Богд банкны Тэргүүн дэд захирал Билэгт, суралцагч Даваадулам нар гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээгээ солилцож буй нь

Ингэснээр, МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р дамжааны оюутан Даваадулам, Хүмүүнлэгийн их сургуулийн төгсөгч Анхзаяа нар маань нэг сая төгрөгөөс гадна төгсөөд ажлын байр нь баталгаатай боллоо. Та нартаа баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

IMG 9527 tn

Өнөөдрийн энэхүү түүхэн арга хэмжээнд: Банк санхүүгийн академийн захирал Алтанцэцэг, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Дэлгэрмаа, Сургагч багш төслийн менежер Равжир, Ууганхүү, Богд банкны Тэргүүн дэд захирал Билэгт, Бизнес хөгжлийн газрын захирал Оюунтуяа, Банкны шинэ ажилтан хөтөлбөрийн Борлуулалтын ур чадвар багц сургалтын суралцагч Анхзаяа, Даваадулам нар оролцлоо.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.