Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Арга хэмжээ

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Энэ удаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төв оффисоор зочилж, Хүний нөөцийн мэргэжилтэн Энхтунгалаг “Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн, тэдгээрийн тухай ойлголт” сэдвээр хүүхдүүдэд сонирхолтой сургалт хийж нээлттэй ярилцсан нь тухайн сэдвийн хүрээнд мэдлэгээ нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Хамтран ажилласан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олонд амжилт хүсье.

[ccarousel style="4" limit="16" source="media: images/stories/trainings/fl/nib/NIB01.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB02.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB03.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB04.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB05.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB06.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB07.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB08.jpg,images/stories/trainings/fl/nib/NIB09.jpg"]

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.