Хүүхдүүдэд зориулж хувийн санхүүгийн сургалт зохион байгуулж байна

Арга хэмжээ

Монгол банкнаас баталсан “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн” хүрээнд Банк Санхүүгийн академи Монгол улсын арилжааны таван банктай хамтран Өнөр бүл төвийн болон Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 12-18насны хүүхдүүдэд хувийн санхүүгээ удирдах, санхүүгийн суурь боловсрол олгоход зориулан сургалт хийж, банкны үйл ажиллагаатай танилцах аян хэрэгжүүлж байна.

Энэ удаа Худалдаа хөгжлийн банкны төв оффисоор зочилж, тус банкны Харилцагчийн үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтнүүд банкны үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн "Даатгал ба эрсдэл" сэдвээр Даатгалын хэлтсийн менежер Б.Амарцогт сургалт хийж хүүхдүүдтэй чөлөөтэй ярилцсан нь хүүхдүүдийн санхүүгийн боловсролд мэдлэг нэмсэн үр дүнтэй сайхан үйл ажиллагаа боллоо.

Хүүхдүүдийг найрсгаар хүлээн авч банкны үйл ажиллаагаатай танилцуулсан Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархал илэрхийлээд ажилд нь амжилт хүсье.

[ccarousel style="4" limit="16" source="media: images/stories/trainings/fl/tdb/tdb1_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb2_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb15_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb3_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb4_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb5_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb6_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb7_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb8_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb9_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb10_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb11_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb12_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb13_tn.jpg,images/stories/trainings/fl/tdb/tdb14_tn.jpg"]

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.