Худалдааны санхүүжилт: Танилцуулах сургалт - ICC, Czech
Өнөө үеийн бизнесүүд глобал орчинд бизнес эрхэлж байгаатай уялдан бизнесийн санхүүжилт, гадаад төлбөр тооцооны хэрэгцээ улам бүр өргөжихийн хирээр тэдгээр өөр хоорондоо ялгаатай санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, худалдааны эрсдэл бууруулах бага зардалтай, хурдан шуурхай, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ шаардаж байна. Банк болон бизнесийн байгууллагууд уламжлалт зээлийн санхүүжилт бус худалдааны санхүүжилтээр санхүүгийн хэрэгцээг хангахаар сонгож байна.
Худалдааны санхүүжилтийн талаар үндсэн ойлголтуудыг хамгийн түгээмэл ашиглагддаг төлбөр тооцооны “хамгаалалттай” хэрэгслийг (инкасс, аккредитив, банкны баталгаа) бодит жишээгээр баяжуулж, амьдралд хэрэгжүүлэхэд хялбар байдлаар хүргэнэ.
Огноо: 2018 оны 10 сарын 23
Цаг: 9:00 - 17:00
Байршил: БСА-ийн сургалтын танхим (Монголын банкны холбооны байр)
Хэл: Англи хэл (Монгол хэдээр дагах орчуулгатай)
Төлбөр: 200,000 төгрөг
Зорилтот бүлэг:
-
Салбарын захиралууд, харилцааны менежерүүд;
-
экспорт/импортын бизнес эрхлэгч, тээвэр зуучийн компани, даатгалын компани;
-
Гадаад худалдааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүмүүс;
-
хуульч, өмгөөлөгч, их дээд сургуулийн багш;
Агуулга:
- Худалдааны гэрээ, захиалгын хуудас
- Инкотермс 2010 ба 2020
- Баримтат инкасс болон Аккредитив
- Гадаад худалдаанд банкны баталгааг ашиглах нь
Бүртгүүлэх хэсэг
Сургалт эхлэх огноо | 2018-10-23-нд, 9:00 цаг |
Сургалт дуусах огноо | 2018-10-23-нд, 17:00 цаг |
Бүртгэл эхлэх огноо | 2018-07-03-нд, 9:00 цаг |
Анги бүрдэлт | 40 |
Бүртгүүлсэн | 10 |
Бүртгэл дуусах эцсийн хугацаа | 2018-10-22-нд, 17:00 цаг |
Нэг оролцогчийн төлбөр | 200'000₮ |
Байршил | Банк Санхүүгийн Академи |