Зөрчилдөөнийг удирдах, хэлцэл хийх урлаг - ANZI, Australia

Банк Санхүүгийн Академи нь олон улсын мэргэжлийн сургалтын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дэлхийн түвшний мэдлэгийг эх орныхоо санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд хөнгөлөлттэй нөхцлөөр хүргэдэг уламжлалтай. Энэ удаад Австрали Шинэ Зеландын Институттэй хамтран 8 төрлийн танхимын сургалтыг санал болгож байна.

Сургалтын төгсгөлд тус институтын сертификатыг гардан авна.

AUSTRALIA NEW ZEALAND INSTITUTE (ANZI) нь ажлын байран дээрх сургалтаар ажилтнуудын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж, банк санхүүгийн салбарт ирээдүйн өрсөлдөх чадвар бүхий ажилтан, ажил олгогч бэлтгэх зорилготой, Австралийн их сургууль юм.

ANZi – ийн цахим сургалт нь ANZ University (ANZU)-ийн цахим сургалтын систем дээр суурилсан.

Англи хэл дээр дагалдах Монгол орчуулгатай.

Зөрчилдөөнийг удирдах, хэлцэл хийх урлаг

Зорилго

Ажлын байран дээр зөрчилдөөн гарах нь элбэг бөгөөд энэ нь ихэвчлэн ажилтнуудын идэвхийг сулруулах шалтгаан болдог. Иймд зөрчилдөөний уг сурвалж, шинж чанар, үр дагаврыг ухамсарлан таних улмаар шийдэл гаргах нь удирдагч хүний эзэмшвэл зохих ур чадвар болох бөгөөд энэ ур чадварыг эзэмшээгүй тохиолдолд Таны сул тал болдог.

  1. Зөрчилдөөний шинж чанар, үр дагаврыг ухамсартайгаар ойлгох
  2. Зөрчилдөөнийг шийдвэрлэх буруу хандлагуудыг илрүүлж, засан залруулах алхмуудыг сурах
  3. Зөрчилдөөнийг дэвэргэдэг “Эвдрэлийн гурвалжин” загвар, энэ загвараас гарах арга
  4. Thomas Killman-ий зөрчилдөөнийг шийдвэрлэх стратеги
  5. Тулгарч буй асуудлыг оролцогч талуудтай харилцан ярилцах замаар эерэг уур амьсгал бүрдүүлж, хамгаалалтын хана хэрмийг нураан, оролцогч талуудын дэмжлэгийг авах
Зорилтот бүлэг Баг удирддаг бүх шатны удирдах ажилтан, захирал, менежер
Арга хэлбэр Хосоор болон багаар харилцан ярилцах, танилцуулах илтгэл тавих, асуулт хариултын тэмцээнд оролцох, дүрд хувирах дасгал гүйцэтгэнэ.
Агуулга
  1. Зөрчилдөөн түүний уг сурвалжийг тодорхойлох, анхааруулах дохио
  2. Ялах стратеги Win-Win, Life Positions (LP) загвар
  3. Хувь хүмүүсийн үзэл бодлын зөрүү, ажлын арга барилаас үүсэлтэй зөрчилдөөн, зөрчилдөөнийг дэвэргэх ааш араншин
  4. Зөрчилдөөнийг шийдвэрлэх буруу хандлагуудыг засан залруулах
  5. “Эвдрэлийн гурвалжин” загвар
  6. Thomas Killman-ий зөрчилдөөнийг шийдвэрлэх стратеги
  7. Хэлцэлд бэлтгэх
  8. Дүр бүтээх дасгал - Хүндрэлтэй асуудлыг хэлцэл хийх замаар шийдвэрлэх
Хугацаа 2018 оны 11-р сарын 21-23-нд, 3 өдөр 9:00 - 18:00.

 

Thomas Lai
Thomas LaiANZI trainer

Thomas Lai, has more than 25 years’ experience in facilitating courses anchored on Customer Engagement, Transactional Analysis, EQ, Lie and Deception and Motivational Interviewing. He has designed engagement surveys, mystery shopping and call audits and conducted various leadership courses, including coaching and mentoring.

Formerly an HRD specialist with Globe Silk Store, he has also worked with a Singapore consulting firm as their country manager. He was a training manager with OSK Investment Bank.

Thomas, a certified EQ and Process Communication Model® trainer with 6 Seconds Network and Taibi Kahler Associates, USA respectively, has an MBA in TQM. He is trained in Facial Action Coding System and in Motivational Interviewing. Thomas is awarded by the Institute of Adult Learning, Singapore, the Advanced Certificate in Training and Assessment (ACTA).

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-11-21-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-11-23-нд, 18:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-09-10
Анги бүрдэлт 25
Бүртгүүлсэн 25
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-11-16-нд, 15:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 750'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
750'000
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил