Certified Private Banker - HoT, Luxembourg

Люксембургийн Их Гүнт Улс нь хувийн банкны салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Иймээс тус улсын Банкны Холбооны Хувийн банкны кластер-аас боловсруулсан хөтөлбөр, батламж сертификат нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Харин энэхүү сертификатыг эх орондоо суралцан авах боломжийг Банк Санхүүгийн Академиас нийт санхүүгийн салбарынхандаа олгож байна. Хувийн банкир буюу VIP хэрэглэгчдийн хэрэгцээнд үндэслэн банкны бүх төрлийн үйлчилгээг өндөр түвшинд үзүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө үзүүлэх эрх бүхий сургалтад хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардан авахыг урьж байна. Люксембургт очиж нэмэлт зардал гаргалгүйгээр, TOEFL/IELTS шалгалтын оноо шаардлагагүйгээр эх орондоо маш бага зардлаар хамрагдаарай.

Luxembourg  Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. BREXIT-тэй холбоотойгоор Люксембург нь Европын №1 санхүүгийн төв болох бүх нөхцөл бүрдсэн.
 HoT Logo House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

СУРГАГЧ БАГШИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хөрөнгийн удирдлагын чиглэлээр Европд тэргүүлдэг Pictet Group-ийн Люксембург дэх салбар буюу FundPartner Solutions компанийн Хөрөнгө оруулалтын сан хариуцсан захирал Марк Венда Монгол Улсад хүрэлцэн ирж, 2018 оны 3-р сарын 26-аас 4-р сарын 2-ны өдрүүдэд тус сургалтыг зохион байгуулна. Марк Венда нь Люксембургийн House of Training байгууллагын сургагч багш төдийгүй, тус байгууллагын хувийн банк, хөрөнгө оруулалтын альтернатив хариуцсан мэргэжлийн зөвлөлийн /Quality Circle/ гишүүн юм.

Хэзээ: 2018.05.07 - 2018.05.14
Хаана: Монголын Банкны Холбооны байр
Төлбөр: 1,2 сая төг.

ЗОРИЛТОТ БҮЛЭГ

Банк, санхүүгийн байгууллагад Хөрөнгийн удирдлага, Иргэдийн банк, Эрсдлийн удирдлага, Хөрөнгө оруулалтын багцын менежмент, Арилжааны чиглэлээр ажиллагсад, харилцааны менежерүүд

Комплаенс, Дотоод аудит хариуцсан ажилтнууд болон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэхээр сонирхож буй бусад газар хэлтсийн удирдах ажилтнууд

 

СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бэлтгэл онлайн сургалт: Танхимын сургалтаас өмнө бүх оролцогчид олон улсын санхүүгийн зах зээл сэдвээр нийт 12 цаг орчим үргэлжлэх /нэг удаадаа 30-40 минутаар орно/ онлайн сургалтад хамрагдаж, шалгалт өгч тэнцсэн байна. (тэнцээгүй тохиолдолд дахин шалгалт өгөх боломжтой)

Танхимын сургалт: 5-р сарын 07-13-ны өдрүүдэд 9:00-17:00 цагт, 5-р сарын 14-нд үдээс өмнө зохион байгуулагдана. Сургалт англи хэлээр явагдана. Сургалтад хамрагдсан тухай сертификатыг бүх оролцогчдод олгоно.

Бичгийн шалгалт: Сургалтаар үзсэн зүйлсээ нэгтгэн 5-р сарын 14-ний үдээс хойш шалгалт өгнө. Шалгалтад тэнцсэн оролцогчдод CERTIFIED PRIVATE BANKER сертификат олгогдоно.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-05-07-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-05-14-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-01-18-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 15
Бүртгүүлсэн 13
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-05-01-нд, 17:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 1'200'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
1'200'000 2
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил