Project Finance

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr Graham Cheshire Монголд хүрэлцэн ирж, төслийн санхүүжилтийн чиглэлээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна. Сургалтаар төслийн эрсдэлийг тооцож, гэрээнд тусгагдах асуудлуудыг нарийвчлан авч үзэхээс гадна санхүүгийн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар мэдлэгээ нэмэгдүүлнэ. Mr Graham Cheshire нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк /EBRD/, Олон Улсын Санхүүгийн Корпораци /IFC/ зэрэг байгууллагуудад санхүүгийн ахлах зөвлөх бөгөөд олон улсын томоохон төслүүдэд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.  

Сургалт англи-монгол дагах орчуулгатай явагдана.

Зорилтот бүлэг: Банк, санхүүгийн болон төрийн байгууллагын төслийн менежерүүд, хөрөнгө оруулалтын банкирууд

Сургалтын төлбөр: 1 сая төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 7-р сарын 31-ны дотор төлбөрөө төлбөл 30% /700,000 төг/
  • 8-р сарын 15-ны дотор төлбөрөө төлбөл 20% /800,000 төг/
  • 9-р сарын 1-ний дотор төлбөрөө төлбөл 10% /900,000 төг/

*Сургалтын төгсгөлд бататгах хэлэлцүүлгийг сургалтын оролцогчид болон холбогдох албан тушаалтнуудын хамт зохион байгуулна.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-09-11-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-09-13-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-07-19-нд, 14:00 цаг
Анги бүрдэлт 29
Бүртгүүлсэн 29
Нэг оролцогчийн төлбөр 1'000'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
1'000'000
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил