Худалдааны санхүүжилт

Олон улсын худалдаа, төлбөр тооцоонд банкууд баталгаа гаргах, нөхцөлт төлбөр гүйцэтгэх зэргээр чухал үүрэгтэй оролцдог ба гадаад худалдаа /экспорт, импорт/ эрхэлдэг байгууллагууд банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажилласнаар гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлдэг. Энэхүү сургалтаар худалдааны санхүүжилтийн олон улсын туршлага, бодит кэйсүүдийг судалж, гол анхаарах асуудлуудыг онцолж тайлбарлахаас гадна баримтат аккредитив /Letter of Credit/ боловсруулах, тээврийн баримтыг олон улсын стандартыг дагуу шалгах талаар ахисан түвшний мэдлэг олгоно.

БНЧУ-ын Олон улсын худалдааны танхимын Банкны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, олон улсын зөвлөх Pavel Andrle тус сургалтыг удирдан явуулах ба тэрээр худалдааны санхүүжилтийн талаар арвин туршлагатай шилдэг эксперт төдийгүй Documentary Credits - A Practical Guide номын зохиогч, чадварлаг сургагч багш юм.

Худалдааны санхүүжилтийн сэдвээр цөөн оролцогчтойгоор зохион байгуулагдах тус ахисан түвшний сургалтад та бүхнийг урьж байна. Сургалт англи хэл дээр явагдана.

Зорилтот бүлэг:

  • Банк, санхүүгийн байгууллагад 2-с дээш жил ажилласан, худалдааны санхүүжилт, гадаад төлбөр тооцоо хариуцсан ажилтнууд
  • Гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, даатгалын байгууллагын гадаад харилцаа хариуцсан менежерүүд, холбогдох албан тушаалтнууд
  • Гадаад худалдааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүмүүс

Сургалтын төлбөр: 900,000 төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 7-р сарын 31-ний дотор төлбөрөө төлбөл 750,000 төг
  • 8-р сарын 21-ний дотор төлбөрөө төлбөл 800,000 төг
  • 9-р сарын 22-ны дотор төлбөрөө төлбөл 850,000 төг

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-10-02-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-10-04-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-07-20-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 15
Бүртгүүлсэн 13
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-09-22
Нэг оролцогчийн төлбөр 900'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
900'000 2
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил