Mechanics of Derivatives

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr David Saab Монголд хүрэлцэн ирж, "Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд" сэдвээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна. Mr David Saab нь JP Morgan банкны Managing director бөгөөд хөрөнгийн удирдлагын олон улсын шилдэг менежерүүдийн нэг юм. Сургалтаар санхүүгийн хэрэгслүүдийн талаар тайлбарлаж, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар өөрийн туршлагаас хуваалцана.

Сургалт англи-монгол дагах орчуулгатай явагдана.

Зорилтот бүлэг: Хөрөнгийн удирдлагын менежерүүд, Эрсдлийн менежерүүд, Хувийн банкирууд, Дилерүүд болон Арилжаа эрхлэгчид

Сургалтын төлбөр: 1 сая төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 7-р сарын 31-ний дотор төлбөрөө төлбөл 30% /700,000/
  • 8-р сарын 23-ны дотор төлбөрөө төлбөл 20% /800,000/
  • 9-р сарын 15-ны дотор төлбөрөө төлбөл 10% /900,000/

*Сургалтын төгсгөлд бататгах хэлэлцүүлгийг сургалтын оролцогчид болон холбогдох албан тушаалтнуудын хамт зохион байгуулна.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

  1. Оролцогч өөрийгөө бүртгүүлж байгаа бол ХУВЬ ХҮН товчийг дарна. Төлбөрийн нэхэмжлэхийг таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээнэ.
  2. Хэрэв Хүний нөөц, Сургалтын албанаас ажилтнуудаа бүртгүүлж байгаа бол БАЙГУУЛЛАГА товчийг дарж бүртгүүлнэ.
    • Оролцогчийн мэдээллийг оруулсны дараа ТА өөрийнхөө мэдээллийг оруулахыг анхаарна уу.
    • Энэ тохиолдолд оролцогчийн мэйл руу бус ТАНЫ мэйл рүү төлбөрийн нэхэмжлэхийг илгээнэ.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-10-03-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-10-06-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-07-26-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 26
Бүртгүүлсэн 26
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-09-30-нд, 19:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 1'000'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
1'000'000
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил