Prevention of Money Laundering & Counter-Terrorist Financing

CERTIFICATION PROGRAMME:
PREVENTION OF MONEY LAUNDERING & COUNTER-TERRORIST FINANCING (AML & CTF) FOUNDATION LEVEL

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr Jaime Prieto Монголд хүрэлцэн ирж, "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх" сэдвээр олон улсын сертификаттай сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна. Mr Jaime Prieto нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн сургагч багш, Люксембургт бүртгэлтэй хуульч юм. Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, зохицуулах байгууллагуудын өмнө хүлээх хариуцлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар үндсэн ойлголтуудыг олж авна.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-10-23-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-10-27-нд, 18:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-10-06
Анги бүрдэлт 20
Бүртгүүлсэн 17
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-10-20-нд, 14:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 900'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
900'000 3
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил