Measuring and Managing Operational Risk in Banking - HoT, Luxembourg

cover ORM

Люксембургийн Их Гүнт Улсын сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний House of Training байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr Paul Kleinbart Монголд хүрэлцэн ирж, үйл ажиллагааны эрсдэл сэдвээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна. 

LUX Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. BREXIT-тэй холбоотойгоор Люксембург нь Европын №1 санхүүгийн төв болох бүх нөхцөл бүрдсэн.
 HoT Logo House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Mr Paul Kleinbart нь ALRIM буюу Люксембургийн Эрсдэлийн Удирдлагын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, House of Training байгууллагын Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөл /Quality Circle/-ийн дарга, senior expert юм. Сургалтаар үйл ажиллагааны эрсдэлийг хэмжих, хэрхэн удирдах талаар гүнзгий мэдлэг олж авна. Сургалт англи-монгол дагах орчуулгатай явагдах ба сургалтын төгсгөлд бататгах хэлэлцүүлгийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулна.

Зорилтот бүлэг:

  • Банк, санхүүгийн байгууллагад нэг ба түүнээс жилийн ажлын туршлагатай, эрсдэл хариуцсан ажилтнууд, дунд болон дээд түвшний удирдах ажилтнууд
  • Монголбанк, СЗХ зэрэг зохицуулагч байгууллагын хяналт шалгалт хариуцсан ажилтнууд

Сургалтын төлбөр: 900,000 төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 2017.11.10-ны дотор төлбөрөө 100% төлбөл 15%,
  • 2017.11.17-ны дотор төлбөрөө 100% төлбөл 10%,
  • Зохицуулагч байгууллагаас хамрагдаж байгаа тохиолдолд 30% тус тус хөнгөлөлттэй.

 

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

  1. Оролцогч өөрийгөө бүртгүүлж байгаа бол ХУВЬ ХҮН товчийг дарна. Төлбөрийн нэхэмжлэхийг таны бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээнэ.
  2. Хэрэв Хүний нөөц, Сургалтын албанаас ажилтнуудаа бүртгүүлж байгаа бол БАЙГУУЛЛАГА товчийг дарж бүртгүүлнэ.
    • Оролцогчийн мэдээллийг оруулсны дараа ТА өөрийнхөө мэдээллийг оруулахыг анхаарна уу.
    • Энэ тохиолдолд оролцогчийн мэйл руу бус ТАНЫ мэйл рүү төлбөрийн нэхэмжлэхийг илгээнэ.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-11-27-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-11-29-нд, 17:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-10-31-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 29
Бүртгүүлсэн 29
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-11-23-нд, 11:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 900'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
900'000
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил