Комплаенс ба Ёс зүй

Комплаенс бол банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд үндэсний хууль тогтоомжийг дагаж мөрдөх, зохицуулагч байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх зэргийг багтаасан ойлголт бөгөөд дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг.

Санхүүгийн байгууллагын практикт бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай нөхцөл эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэл бүхий эргэлзээ бий болж, хууль зүйн хувьд шууд биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ тохиолдолд харилцагчдад тэгш шударгаар хандах, тэдний эрх ашгийг хамгаалах зарчим нь аливаа шийдэлд хүрэх гол шалгуурын нэг болж байх ёстой билээ.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-08-01
Сургалт дуусах огноо 2018-08-31
Бүртгэл эхлэх огноо 2018-08-02
Анги бүрдэлт 50
Бүртгүүлсэн 2
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-08-31
Нэг оролцогчийн төлбөр 27'800₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
27'800 48
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил