Executive series: Private Banking - HoT, Luxembourg

Банк Санхүүгийн Академи нь олон улсын зөвлөхүүдтэй хамтран C-түвшний удирдах ажилтнуудад зориулсан арга хэмжээг зохион байгуулж, олон улсын туршлага хуваалцахын зэрэгцээ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх "Executive Series" цуврал уулзалт, семинарыг эхлүүлж байна.

2018 оны анхны зочноор Люксембургийн House of Training (хуучнаар ATTF) байгууллагын сургагч багш, Хөрөнгийн удирдлагын чиглэлээр Европд тэргүүлдэг Pictet Group-ийн Люксембург дэх салбар буюу FundPartner Solutions компанийн Хөрөнгө оруулалтын сан хариуцсан захирал Марк Венда оролцож, Хувийн банкны чиглэлээр мэдлэг, туршлагаасаа хуваалцана.

Эрхэм Гүйцэтгэх захирлууд, Дэд захирлууд, ТУЗ-ийн гишүүд та бүхнийг урьж байна.

Хэзээ: 2018.05.12-ны Бямба гарагт 10:00 - 13:00 цагт
Хаана: Дэлхийн Санхүүгийн Музей
Төлбөр: Нийт 300,000 төг төлж, 3 хүртэлх удирдах ажилтан хамрагдах боломжтой.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2018.05.11

ХӨТӨЛБӨР

10:00-10:10 Нээлтийн үг
Ш.Алтанцэцэг, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал
Ө.Ганзориг, Голомт банкны Гүйцэтгэх захирал
10:00-10:40 Дэлхийн Санхүүгийн Музейтэй танилцах
10:40-11:00 Цайны завсарлага
11:00-12:30 Хувийн банкны олон улсын туршлага
Марк Венда, House of Training байгууллагын сургагч багш, FundPartner Solutions компанийн Хөрөнгө оруулалтын сан хариуцсан захирал
12:30-13:00 Асуулт, хариулт
Модератор: Г.Баттулга, Голомт банкны Хувийн банкны захирал

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Марк Венда нь Portfolio Management сургалт зохион байгуулахаар Монголд 2 удаа ирж байсан, энэ удаад Certified Private Banker сургалтыг 5-р сарын 7-оос 14-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
  • Тус арга хэмжээг анх 3-р сард зохион байгуулахаар төлөвлөсөн боловч сургагч багшийн биеийн байдлаас шалтгаалан ийнхүү хойшлогдсон.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-05-12-нд, 10:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-05-12-нд, 13:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-03-13-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 30
Бүртгүүлсэн 13
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-05-11-нд, 18:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 300'000₮
Байршил
Голомт банк
DB Office Building, Olympic Street 12-1, Ulaanbaatar, Mongolia
Голомт банк

Группын төлбөр

Оролцогчдын тоо Төлбөр/Оролцогч(₮)
3 100'000
2 150'000
1 300'000
300'000 17
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил