Мэдлэг хуваалцах семинар: FINTALENT DEVELOPMENT in the Digital Era

АНХААР!

Банк Санхүүгийн Академийн үндсэн гишүүд болох дараах банкны ажилтнууд MEMBERS купон кодыг бүртгэлийн хэсэгт оруулж төлбөрийг 100% хөнгөлүүлнэ.

  1. ХААН БАНК
  2. ГОЛОМТ БАНК
  3. ХАС БАНК
  4. ХХБ
  5. ТӨРИЙН БАНК
  6. ЧИНГИС ХААН БАНК
  7. ҮХОБ
  8. АРИГ БАНК
  9. КАПИТРОН БАНК
  10. ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН БАНК
  11. МУХБ

Банк Санхүүгийн Академи 2018 оны анхны мэдлэг хуваалцах өглөөний семинараа /Knowledge Sharing Seminar/ зохион байгуулах гэж байна.

Сэдэв: "FINTALENT DEVELOPMENT in the Digital Era" сэдвээр 2018.05.09-11-ний өдрүүдэд Тайван улсын Тайпей хотноо зохион байгуулагдсан APABI (Ази Номхон далайн орнуудын Банкны институтын холбоо) бага хурал, уулзалтад оролцогч БСА-ийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг, МБХ-ны Мэдээллийн технологийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Чингисхаан банкны Дижитал банкны газрын захирал Д. Сүхбаатар нар оролцож мэдлэгээ хуваалцана.

Олон улсын сургалт, семинарт хамрагдаж, өндөр мэдлэг хуримтлуулсан мэргэжилтнүүдээс сурсан мэдсэн зүйлсийнх нь талаар өөрсдөөс нь сонсож, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой уг семинарт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдлэг хуваалцах семинарын дараа "HR Breakfast Meeting" болох тул Хүний Нөөц хариуцсан Захирал, менежерүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэзээ: 2018.05.18-ны Баасан гарагт 08:00 - 09:00 цагт
Хаана: Монголын Банкны Холбооны сургалтын "B" танхим
Төлбөр:

Улиралд 3 хүртэл удаа зохиогдох ба нэг банкнаас тооны хязгаарлалтгүйгээр хэдэн ч хүн оролцох боломжтой. Багцын төлбөр 150,000 төгрөгийг улиралд нэг удаа банкнаас нэхэмжилнэ.

Банкуудад харьяалагдахгүй бол урьдчилж бүртгүүлээд, нэг хүн нэг удаа 10,000 төгрөгийг бэлнээр төлснөөр оролцох боломжтой.

Жич: Дэлхийд дижитал банкаар тэргүүлэгч DBS банктай танилцсан туршлагаас хуваалцана.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-05-18-нд, 8:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-05-18-нд, 9:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-05-14-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 50
Бүртгүүлсэн 39
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-05-17-нд, 19:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр Банк бүр улирлын төлбөр төлсөн байна.
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
10'000 11
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил