Мэдлэг хуваалцах семинар: Shaping the Future of Your Bank

Банк Санхүүгийн Академи 2018 оны ээлжит мэдлэг хуваалцах семинарыг /Knowledge Sharing Seminar/ зохион байгуулах гэж байна.

Сэдэв: 2018.05.14-18-ны өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсад зохион байгуулагдсан "Shaping the Future of Your Bank, Executive Programme: A Strategic Bank Management Review" сургалтад оролцсон Хаан банкны Гүйцэтгэх захирлын орлогч, БСА-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Мөнхтуяа оролцож та бүхэнтэй мэдлэгээ хуваалцана.

Олон улсын сургалт, семинарт хамрагдаж, өндөр мэдлэг хуримтлуулсан мэргэжилтнүүдтэй шинэ мэдлэг, мэдээлэл хуваалцаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой уг семинарт Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хэзээ: 2018.05.30-ны Лхагва гарагт 08:00 - 09:00 цагт
Хаана: Монголын Банкны Холбооны сургалтын "A" танхим, (VISTA оффис, 2-р давхар)
Төлбөр:
  • Улиралд 3 хүртэл удаа зохиогдох ба нэг банкнаас тооны хязгаарлалтгүйгээр хэдэн ч хүн оролцох боломжтой. Багцын төлбөр 150,000 төгрөгийг улиралд нэг удаа банкнаас нэхэмжилнэ.
  • Банкуудад харьяалагдахгүй бол урьдчилж бүртгүүлээд, нэг хүн нэг удаа 10,000 төгрөгийг бэлнээр төлснөөр оролцох боломжтой.
  • Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай учир нэг банкнаас 5-аас илүү хүн бүртгэхгүй байгааг анхаарна уу.

Байршил өөрчлөгдлөө!
Мэдлэг хуваалцах семинар Монголын Банкны Холбооны сургалтын "A" танхимд болохоор боллоо!

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-05-30-нд, 8:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-05-30-нд, 9:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-05-28-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 40
Бүртгүүлсэн 30
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-05-29-нд, 17:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 10'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
10'000 10
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил