V-Conference KBI Private Banking

Банк Санхүүгийн Академи - Солонгосын Банкны Институтын /KBI/ хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан цахим уулзалтыг улирал тутам зохион байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу хоёр дугаар уулзалтыг "Private Banking" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Тус уулзалтад Солонгосын талаас KBI-ийн сургагч багш Jaehyoung Lee оролцоно. Түүний хувьд Америк болон Солонгос улсуудад хөрөнгө оруулалт, хувийн банкны чиглэлээр ажиллаж байсан арвин туршлагатай. 

Хувийн банк, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүд та бүхнийг тус цахим семинарт идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэзээ: 2017.06.28-ны Лхагва гарагт 16:00 - 18:00 цагт
Хаана: Executive Excellence Center /Galaxy center, 10-р давхар/

Төлбөр:

  • Хөрөнгө оруулагч банкуудын хувьд: Нэг банк 210,000 төг төлж 3 хүртэлх тооны оролцогч хамруулах боломжтой.
    Хэрэв 3-с дээш тооны оролцогч хамрагдах бол нэг оролцогчийн төлбөр 70,000 төг.
  • Хөрөнгө оруулагч бус банк, бусад байгууллагуудын хувьд: Нэг оролцогчийн төлбөр 90,000 төг
ЖИЧ
Цахим семинар англи хэлээр зохион байгуулагдана. Уулзалт болох танхимд 15 минутын өмнө ирж байраа эзлэхийг анхаарна уу.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Хэрэв та Банк Санхүүгийн Академийн хувь нийлүүлэгч банкнаас бүртгүүлж байгаа бол V-CONF купон кодыг ашиглан төлбөрөөс 20,000₮ хөнгөлүүлэх боломжтой.

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-06-28-нд, 16:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-06-28-нд, 18:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-06-23-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 30
Бүртгүүлсэн 5
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-06-28-нд, 13:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 90'000₮
Байршил
Executive Excellence
Mahatma Gandhi St, Ulaanbaatar, Mongolia
Executive Excellence
90'000 25
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил