Project finance for businesses

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН
"ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ"
СЕМИНАР

 

Люксембургийн House of Training мэргэжлийн сургалтын байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr Graham Cheshire төслийн санхүүжилтийн чиглэлээр банкны ажилтнуудад зориулан сургалт хийхээр 2017 оны 9-р сарын 11-14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр бизнесийн байгууллагуудад зориулсан "Төслийн санхүүжилт" семинар зохион байгуулагдана. Үйлдвэрлэл, уул уурхай, зам барилга, гадаад худалдааны чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бизнес эрхлэгчид, санхүүгийн болон төслийн менежерүүд та бүхнийг урьж байна.

 

Люксембург нь Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг бөгөөд дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

 

Тус семинарт хамрагдсанаар төслийн санхүүжилтийн ерөнхий ойлголт авч, банк болон санхүүжүүлэгч талуудын шаардлагыг төслийн санхүүгийн төлөвлөгөөнд хэрхэн тусгах талаар зохих мэдлэг хуримтлуулна. Банкууд харилцагч байгууллагуудаа болон харилцааны менежерүүдээ оролцуулах боломжтой. Семинар 2017.09.14-ний өдөр 14:00-18:00 цагт Монголын Банкны Холбооны байранд зохион байгуулагдана. Төлбөр: 80,000 төг. Англи-Монгол дагах орчуулгатай.

Бүртгэл: ЭНД дарна уу. Семинарын хөтөлбөр:

Цаг
Тайлбар
14:00-15:30 Нээлт
     -Ш.Алтанцэцэг /БСА-ийн Гүйцэтгэх захирал/
SME hub танилцуулга
     -Д.Цолмон /CTM группын ТУЗ дарга/
Төслийн санхүүжилт
     -Graham Cheshire /Олон улсын зөвлөх/
15:30-15:45 Цайны завсарлага
15:45-16:45 Төслийн санхүүжилтэд оролцогч талуудын харилцан ойлголцол, үйл ажиллагааны уялдаа холбоо
  • Graham Cheshire /Олон улсын зөвлөх/
  • О.Оч /Голомт банкны Төслийн санхүүжилтийн хэлтсийн захирал/
  • Б.Баянмөнх /ХХБ-ны Байгууллагын банкны газрын Данс хариуцсан ажилтан/
16:45-18:00 Асуулт, хариулт

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2017-09-14-нд, 14:00 цаг
Сургалт дуусах огноо 2017-09-14-нд, 18:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2017-09-08-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 35
Бүртгүүлсэн 18
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2017-09-14-нд, 11:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр 80'000₮
Байршил
Банк Санхүүгийн Академи
СБД, 1-р хороо, Ulaanbaatar, Mongolia
Банк Санхүүгийн Академи
80'000 17
Бүртгэл хаагдсан

Сургалт зохион байгуулагдах газрын байршил