Бүс нутгийн сургалт - Дорноговь

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР"
БҮС НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ СУРГАЛТ

Банк Санхүүгийн Академи ТББ-ын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон тул бидний зохион байгуулж буй аливаа арга хэмжээ нь ашгийн төлөө бус, гагцхүү салбарын хөгжлийн төлөө зориулагдана.

Банкны салбарын хамгийн чухал ажлын байруудын нэг нь бүх шатны зээлийн ажилтан бөгөөд зээлийн ажилтныг бэлтгэх, чадавхжуулахад чиглэсэн "Шинэ үеийн банкир" төслийн 2 дахь шатны сургалтыг "Монголбанк"-тай хамтран бүс нутагт зохион байгуулахаар шийдвэрлэж, 2017 оны 10, 11, 12-р сард Ховд, Увс, Орхон, Дархан-Уул аймгуудад маш амжилттай зохион байгуулсныг дуулгахад таатай байна. 2018 оны эхний сургалт 1-р сарын 20-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулагдах тул та бүхнийг орон нутагт буй ажилтнуудаа хамруулахыг урьж байна.

Бүс нутагт зохион байгуулагдах сургалтыг БСА нийгмийн хариуцлагын хүрээнд маш хямдралтай үнээр зохион байгуулж, салбарын хэмжээнд зайлшгүй шаардлагатай зарим модулийг өртгөөс нь бага үнээр санал болгож байгаа юм. Сургалт үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.

  • Банкны салбарын бүх шатны ажилтнуудад зориулсан АМТАЛГАА СУРГАЛТ
  • Бүх шатны зээлийн ажилтнуудад зориулсан МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

БҮСИЙН ТӨВҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАХ АМТАЛГАА СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Банкны ажилтны суурь шаардлагыг хангах хөтөлбөрийн маш чухал 2 модулийн нийлбэр бөгөөд банкны нийт ажилтнуудад зориулагдсан.

Сургалтаас ямар үр дүн гарах вэ?
Банкны салбарын улс орны эдийн засгийн болоод нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, энэ үүргээ сайн гүйцэтгэхэд банкны ажилтан бүрийн оруулах хувь нэмрийг маш сонирхолтой аргаар заана. Ингэснээр сургалтад хамрагдсан ажилтнууд хэрхэн банкныхаа үнэ цэнэтэй ажилтан болох чиглэлээ ойлгож авна. Мөн үүрэг, хариуцлагаа зөв, бүрэн ойлгосноор эерэг хандлагатай ажилтан болно.

Хэн хамрагдаж болох вэ?
Уг сургалтад банкны жолооч, үйлчлэгч, харуул, теллер, нягтлан бодогч, зээлийн ажилтан, харилцааны менежер, салбарын захирал гэх мэтчилэн банкны бүх ажилтан оролцож болно.

Төлбөр нь хэд вэ?
Нэг хүний төлбөр 39 000 төгрөг.

Амталгаат сургалтын модулиудын тайлбар:

Банкинд ажиллах нь яагаад бахархмаар хэрэг вэ? Ажиллаж буй банк нь улс орны хөгжил, хүмүүсийн сайн сайхан амьдралд хэрхэн нөлөөлдгийг ойлгохын зэрэгцээ банкныхаа макро үүргийг хэрэгжүүлэхэд ажилтан, ажилчид багаараа нэгдэж ажиллахын чухлыг ухамсарласнаар "Надад хамаагүй" гэх мэт сөрөг хандлагыг өөрчилнө.
Банкныхаа үнэ цэнэтэй ажилтан болохын тулд та яах ёстой вэ? Үүрэг ба хариуцлагын ялгааг ойлгох, хариуцлагатай хүн гэдгийн утга учрыг ухамсарласнаар банкныхаа үнэ цэнэтэй ажилтан, ажилчин болж чадна.

БҮС НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗЭЭЛИЙН АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ТУХАЙ:

Банк санхүүгийн академи нь бүс нутгийн урамшуулалт сургалтыг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа тул зээлийн ажилтны 5 өдрийн 22 цагийн сургалтын 12 цаг нь зээлийн ажилтны мэргэжлийн ёс зүйн сургалт байх юм. Үлдсэн 10 цагийг сургалтад хамрагдахаар захиалга өгсөн банкуудын захиалгыг харгалзан зээлийн судалгаа шинжилгээний арга, техникүүдийг заана.

Хэн хамрагдаж болох вэ?
Зээлийн хорооны гишүүд, зээлийн судалгаа шинжилгээг хариуцсан ажилтнууд

Сургалтын төлбөр хэд вэ?
Нэг хүний төлбөр 471.0 мянган төгрөг.

Мэргэжлийн сургалтын модулиудын тайлбар:

Бизнесийн эрсдэл: Активын хөрвөлтийн цикл Үйлдвэрлэл, үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн бизнесийн мөчлөгийн ижил ба ялгаатай талыг ойлгох, үүнтэй уялдуулан бизнесийн эрсдлийг зөв тооцож сурна.
Зээл авах шалтгааны шинжилгээ, богино хугацаат /сонголтоор/ Зээл авах шалтгаан ба зээлийн зориулалтын ялгааг ойлгох, ингэснээр зээлдэгчийн санхүүгийн байдалд зөв онош тавих, улмаар зөв бүтээгдэхүүн санал болгоход шаардагдах мэдлэгийг олгоно.
Мөнгөн хөрөнгийн урсгалын төсөөлөл, богино хугацаа /сонголтоор/ Богино хугацаат зээл олгох шийдвэр гаргах зорилгоор мөнгөн хөрөнгийн төсөөллийг хэрхэн хялбаршуулсан байдлаар үр дүнтэй хийх арга техникийг заана.

ДОРНОГОВЬ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУВААРЬ:

Амталгаа сургалт

2018.01.20 Бямба 09:00 - 13:00

Мэргэжлийн сургалт

2018.01.21 Ням 09:00 - 17:00
2018.01.22 Даваа 09:00 - 13:00
2018.01.23 Мягмар 09:00 - 13:00
2018.01.24 Лхагва 09:00 - 13:00
2018.01.25 Пүрэв 09:00 - 13:00
2018.01.26 Баасан 09:00 - 13:00

  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТыг чанартай, өгөөжтэй зохион байгуулахын тулд нэг анги 15-с ихгүй оролцогчтой байна.
  • МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТын оролцогч нь АМТАЛГАА сургалтад заавал хамрагдсан байна.

СУРГАГЧ БАГШИЙН ТАНИЛЦУУЛГА:

Г.ДЭЛГЭРМАА
Г.ДЭЛГЭРМАА'Шинэ Үеийн Банкир' төслийн удирдагч, Банк Санхүүгийн Академийн сургагч багш

Мэргэжил:

Банкны эдийн засагч

Боловсрол:

  • Төрийн бодлогын магистр /Япон/
  • Бизнесийн удирдлагын магистр /Недерланд/
  • Хөгжлийн бодлогын магистр /БНСУ/

Сургагч багшийн мэдлэг:

  • Германы Sparkasse төслийн мастер сургагч багш /Зээл/
  • IFC /Сургагч багшийн сургалтын гэрчилгээ/

Ажлын туршлага:

  • Банкны салбарт 22 жил, үүнээс Монголбанканд 11 жил /Банкны хяналт шалгалт, Гадаад валютын нөөцийн удирдлага, Валютын дотоодын зах, Гадаад секторын статистик, Эрдэнэсийн сан
  • Арилжааны банкинд 5 жил /Зээлийн бодлого, Зээлийн шинэ бүтээгдэхүүн, Бүтээгдэхүүний мөчлөгийн удирдлага, Зээлийн эрсдэлийн удирдлага, Чанаргүй зээл, Сургалт, Хүний нөөц/
  • Сургалт зөвлөгөө өгөх чиглэлээр 6 жил /Зээлийн ажилтныг сургах, дасгалжуулах, Банкны харилцагчийн үйлчилгээний зөвлөгөө, сургалт/

 

Бүртгүүлэх хэсэг

Сургалт эхлэх огноо 2018-01-20-нд, 9:00 цаг
Сургалт дуусах огноо 2018-01-20-нд, 14:00 цаг
Бүртгэл эхлэх огноо 2018-01-12-нд, 9:00 цаг
Анги бүрдэлт 50
Бүртгүүлсэн 1
Бүртгэл дуусах эцсийн хугацаа 2018-01-19-нд, 15:00 цаг
Нэг оролцогчийн төлбөр Амталгаа - 39000, Мэргэжлийн сургалт - 432000
49
Бүртгэл хаагдсан