Онцлох

Grid List

Сургалтад 7 банкны 16 сургагч багш оролцож насанд хүрэгчдийн сургалтын сүүлийн үеийн чиг хандлага, сэтгэлгээний онцлогууд, сургалт явуулах арга зүйтэй танилцсан ба үүний зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэнийг бусдадаа хуваалцан мэдлэг туршлагаа арвижууллаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүнийг зээлийн барьцааны зориулалтаар үнэлэх онцлогийн талаар мэдлэг олгож, кейс жишээн дээр багаар ажиллаж, шийдэл боловсруулж, харилцан туршлага солилцох хэлбэрээр сургалт зохион байгуулагдана.

"АЛТ-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах алтны уурхай болон түүнтэй холбоотой компаниудад санхүүжилт олгоход төслийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, урт хугацааны төслийн үр өгөөжийг тооцох чадвар олгох сургалтыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч GloGex компанитай хамтран зохион байгуулж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний House of Training байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mrs Viviane Harnois Монгол Улсад хүрэлцэн ирж, 2018.10.09 - 12-ны өдрүүдэд талант хөгжлийн чиглэлээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний House of Training байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Jean Hilger Монголд хүрэлцэн ирж, "ФИНТЕК" сэдвээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.

Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, зохицуулах байгууллагуудын өмнө хүлээх хариуцлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар үндсэн ойлголтуудыг олж авна.

Сургагч багшийн сургалтын бүртгэл эхэллээ. Дэлгэрэнгүй үзэх →

Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (International Finance Corporation) захиалгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Экспорт Академийн (eBSI Export Academy) боловсруулж, олон улсад амжилттай хэрэгжүүлсэн ”Худалдааны санхүүжилт” цахим сургалтыг Банк Санхүүгийн Академи зохион байгуулахаар боллоо. Дэлгэрэнгүй →

Банк Санхүүгийн Академи 2018 оны анхны мэдлэг хуваалцах өглөөний семинараа "FINTALENT DEVELOPMENT in the Digital Era" сэдвээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Арнолд, МБХ-ны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, ХасБанкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар оролцож, оролцогчдод сертификатыг нь гардуулан өглөө.

Банк санхүүгийн салбарт шинэ тутам тулгарч буй асуудлаар хөгжингүй орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодит үр дүн, хуримтлуулсан туршлагаас хуваалцах зорилготой Монгол-Солонгосын хамтарсан форум “Чанаргүй зээлийн удирдлага”, “Цахим банк-Финтек” сэдвээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Ажлын байрны үүргүүдээ ойлгосон, хариуцлагаа даах чадамжтай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай, мэргэшсэн зээлийн ажилтан бэлтгэх сургалт.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой.

Комплаенс бол дан ганц хууль, эрх зүйн хэм хэмжээгээр хязгаарлагдахгүй, харин шударга байдал, ёс зүйн өргөн ухагдахууныг хамардаг.

quality award winner

Lux training d

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.