"Эрсдэлийн удирдлага" видео семинар

Семинар

Банк Санхүүгийн Академи - Солонгосын Банкны Институтын /KBI/ хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан видео уулзалтыг улирал тутам зохион байгуулахаар тохиролцсон. Үүний дагуу анхны уулзалтыг "Эрсдэлийн удирдлага" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтад Монголын талаас Эрсдэлийн удирдлагын мэргэжлийн зөвлөлийн гишүүд, банкуудын эрсдэлийн менежерүүд, Солонгосын талаас KBI-ийн сургагч багш Sang Cheol Lee оролцоно. Түүний хувьд Korea Exchange Bank-ны /2012 онд Hana Bank-тай нэгдсэн/ дэд ерөнхийлөгчөөр 1979-2012 онуудад ажиллаж, 2008 оны санхүүгийн хямралыг амжилттай удирдан давж гарсан туршлагатай.

Хэзээ: 2017.02.23-ны Пүрэв гарагт 15:00 - 16:00 цагт
Хаана: Executive Excellence Center /Galaxy center, 10-р давхар/
Төлбөр: Нэг банк 250,000 төг төлж 5 хүртэлх тооны оролцогч хамруулах боломжтой. Хэрэв 5-с дээш тооны оролцогч хамрагдах бол нэг оролцогчийн төлбөр 50,000 төг.

ЖИЧ: Видео уулзалт англи хэлээр зохион байгуулагдана. Уулзалт болох танхимд 15 минутын өмнө ирж байраа эзлэхийг анхаарна уу.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.