Банк санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа

Семинар

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөн нь энэ жилийн хувьд “Талентыг удирдах тэргүүн туршлага” сэдвийн дор явагдсанаараа онцлог бөгөөд дотоодын болон гадаадын тэргүүн туршлагуудтай танилцаж, хэлэлцүүлэг хийлээ.

Уг арга хэмжээний онцлох илтгэгч нь талент менежментийн чиглэлээр Европт хүлээн зөвшөөрөгдсөн эксперт, олон улсын сургалтын шилдэг байгууллагуудын нэг болох Люксембургийн Их Вант Улсын House of Training институтын сургагч багш Вивиан Харнойс юм. Тэрээр өнөө үед маш чухал асуудлын нэг болоод байгаа цахим аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хэрхэн талентыг удирдах талаар олон улсын туршлагаас хуваалцлаа.

VH

Түүнчлэн Банк санхүүгийн академийн зөвлөх, Шинэ үеийн банкир төслийн удирдагч Г.Дэлгэрмаа “Монгол Улсын банкны салбарт ажиллахад тавигдах мэдлэг, ур чадварын суурь шаардлага”-ыг хэрэгжүүлэх сэдвээр, Хасбанкны Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул "Хүний нөөцийн сонгон шалгаруулалт" сэдвээр, ХААН банкны хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба "Талент менежмент" сэдвээр, Голомт банкны Талент менежментийн хэлтсийн захирал Ц.Энхжаргал "Сэтгэл зүйд сууриласан хүний нөөцийн удирдлага" сэдвээр тус тус сонирхолтой илтгэл тавьж оролцлоо.

DG

ZG

GS

EG

Зөвлөгөөний төгсгөлд "МОНГОЛ УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ" сэдвээр хэлэлцүүлэг болж панелистуудаар Монголбанкны Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш, Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Сургалтын хорооны дарга Б.Ганцэцэг, ХасБанкны Салбарын удирдлагын захирал С.Баатарболд, МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш С.Ариунаа нар панелистаар, Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг модератороор оролцлоо. 

Panelists

Delegates

Зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан Монголбанк, Монголын Банкны Холбоо болон дэмжин оролцсон Хадгаламжийн Даатгалын Корпорациийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн хүрэлцэн ирсэн нийт зочид, банк санхүүгийн салбарын ажилтнууддаа маш их баярлалаа.

Зөвлөгөөний үеийн бусад зургуудыг энд дарж үзээрэй.

 

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.