Сургалтад 5 банк, 3 байгууллагын нийт 15 сургагч багш оролцож өдөр бүр өсөн нэмэгдэх хурдаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үеийн сургалтын чиг хандлага, сургалтын цогц системтэй танилцаж, сургалтын төсөл удирдахад шаардлагатай мэргэжлийн ур чадваруудаас суралцлаа.

Сургалтад 7 банкны 16 сургагч багш оролцож насанд хүрэгчдийн сургалтын сүүлийн үеийн чиг хандлага, сэтгэлгээний онцлогууд, сургалт явуулах арга зүйтэй танилцсан ба үүний зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэнийг бусдадаа хуваалцан мэдлэг туршлагаа арвижууллаа.

"АЛТ-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах алтны уурхай болон түүнтэй холбоотой компаниудад санхүүжилт олгоход төслийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, урт хугацааны төслийн үр өгөөжийг тооцох чадвар олгох сургалтыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч GloGex компанитай хамтран зохион байгуулж байна.

Зээлийн ажилтанд гурван макро үүрэг, гурван микро үүрэг, гурван хариуцлага байдаг бөгөөд эдгээр үүрэг, хариуцлагаа зээлийн ажилтнууд маань өдөр тутмын ажилдаа хэр сайн хэрэгжүүлж, бусдыгаа үлгэрлэн манлайлж чадахаас улс орны хөгжил, санхүүгийн салбарын тогтвортой байдал хамаардаг.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, түүнийг зээлийн барьцааны зориулалтаар үнэлэх онцлогийн талаар мэдлэг олгож, кейс жишээн дээр багаар ажиллаж, шийдэл боловсруулж, харилцан туршлага солилцох хэлбэрээр сургалт зохион байгуулагдана.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.