Алтны санхүүжилт

Мэргэшүүлэх сургалт

Монгол Улсын Засгийн газрын 2017.01.18-ны өдрийн 20 дугаар тогтоолоор "АЛТ-2" үндэсний хөтөлбөрийг баталж, 2 үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх уг хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр төлөвлөжээ.

"АЛТ-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах алтны уурхай болон түүнтэй холбоотой компаниудад санхүүжилт олгоход төслийн үнэлгээ хийх, эрсдэлийг тооцох, урт хугацааны төслийн үр өгөөжийг тооцох чадвар олгох сургалтыг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, уул уурхайн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлэгч GloGex компанитай хамтран зохион байгуулж байна.

Сургалт 70 хувь нь практик, бодит кейс дээр тулгуурлан явагдана.

Зорилтот бүлэг:
Арилжааны банкны байгууллагын газрын захирал, эрсдэлийн газрын захирал, зээлийн газрын захирал, эдийн засагч, харилцааны менежер

Хэзээ:
2017.04.05-ны Лхагва гарагт 14:00 - 18:00
2017.04.06-ны Пүрэв гарагт 09:00 - 18:00

Хаана:
Банк Санхүүгийн Академийн сургалтын танхимд

Сургалтын төлбөр:
1 оролцогчийн төлбөр 250,000 төг. БСА-ийн хөрөнгө оруулагч банкууд 10% хөнгөлөлттэй.

Сургагч багш нар:

  • Д.Дамба “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн ерөнхийлөгч асан
  • Л.Наранбаатар “Гложекс” ХХК-ийн ерөнхий захирал
  • Х.Цэвэлмаа "МУИС"-ийн доктор профессор
  • Ш.Халтар "ШУТИС"-ийн доктор
  • А.Энхбаяр "МБХ"-ны Эрсдэлийн мэргэжлийн зөвлөлийн тэргүүн
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.