Сургагч багшийн суурь сургалт зохион байгуулагдлаа.

Мэргэшүүлэх сургалт

Банк санхүүгийн академиас банкны салбарын сургагч багш нарт зориулан явуулдаг Сургагч багшийн суурь сургалт 2018 оны 3 сарын 5-10ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Сургалтад 7 банкны 16 сургагч багш оролцож насанд хүрэгчдийн сургалтын сүүлийн үеийн чиг хандлага, сэтгэлгээний онцлогууд, сургалт явуулах арга зүйтэй танилцсан ба үүний зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэнийг бусдадаа хуваалцан мэдлэг туршлагаа арвижууллаа.

tot 2018 1

Сургалтын үеэр багийн ажил хийж буй байдал

Сургагч багш нарыг чадваржуулах төслийн хүрээнд Банк санхүүгийн академи нь банкны сургагч багш нарын ерөнхий ур чадварыг үнэлэх, сургагч багш нарын ур чадварын дундаж түвшнийг тогтоох, судлах, хэрэгцээг үнэлэх, улмаар сургагч багш нарыг бүх талаар нь үе шаттайгаар хөгжүүлэх журам боловсруулах зэрэг зорилтуудыг тавин ажилладаг бөгөөд тус сургалт нь сургагч багш өөрт дутагдаж буй болон сайжруулах шаардлагатай ур чадваруудыг илрүүлэх, хөгжүүлэх, улмаар банкнуудын дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.

tot 2018 2

Тоглоомын аргыг хэрхэн ашиглах талаар практик ажил

tot 2018 3

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.