Люксембургийн Сангийн Яамны тэтгэлэгтэй санхүүгийн мэргэжлийн сургалт

Олон улсын сургалт
Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. Түүнчлэн, BREXIT-тэй холбоотойгоор Люксембург нь Европын №1 санхүүгийн төв болох бүх нөхцөл бүрдээд байна.
 
Банк Санхүүгийн Академи нь тус улсын сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний House of Training байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч бөгөөд Люксембургт зохион байгуулагдах сургалтад зуучлах үйл ажиллагаа явуулдаг. House of Training нь дараах 3 байгууллагыг нэгтгэсэн томоохон байгууллага бөгөөд 2016 оноос шинэ бүтцээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Institut de Formation Bancaire, Luxembourg (IFBL) - Люксембургийн Банкны холбооны дэргэдэх сургалтын институт
  • Luxembourg School for Commerce (LSC) - Люксембургийн Худалдааны танхимын дэргэдэх сургалтын институт
  • Agence de Transfer de Technologie Financière (ATTF) - Люксембургийн Засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг
Банк Санхүүгийн Академиар зуучлуулсан тохиолдолд Люксембургийн Сангийн Яамны тэтгэлэгт хамрагдаж, сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөгддөг давуу талтай. Оролцогчийн зүгээс хариуцах зардлыг дараах хүснэгтээс харна уу.
 
 № Зардлын төрлүүд  Люксембургийн талаас Оролцогчийн зүгээс 
1  Сургалтын төлбөр  Сургалтын төлбөр дунджаар 2,500-3,500 EUR  
2  Оролцооны хураамж  

Сургалтын өдрүүд * 70-100 EUR

3  Нислэгийн зардал  

Нислэгээ хэзээ захиалахаас хамаарна, дунджаар 2,500,000 төг

4  Зочид буудал

Сургалтын өдрүүдийн болон өмнө, хойно тус бүр 1 хоног

Нислэгийн хуваариас шалтгаалан нэмэлт захиалга хийгдэх магадлалтай

5  Визний хураамж  

Германы ЭСЯ-аас тодруулна уу

6  Аялалын даатгал

Люксембургт байх хугацааны даатгал

Аян замын даатгал

7  Хоол

Сургалтын өдрүүдийн өдрийн хоол

Оройн хоол болон бусад

 
Сургалтад бүртгүүлэхийн тулд дараах материалуудыг бүрдүүлэн байгууллагынхаа хүний нөөцийн газар/алба/хэлтсээр дамжуулан appication@bfa.mn хаягаар сканнердаж ирүүлнэ. Хүлээн авсан материалыг Люксембург руу илгээж, тэтгэлэгт шалгарсан эсэх тухай хариуг эргэн мэдэгдэнэ. 
 
Бүрдүүлэх материал:
  • Өргөдлийн маягт (Тухайн сургалт эхлэхээс 2 сарын өмнө хүлээн авах боломжтой)
  • Мэргэжлийн сургалтын гэрчилгээ/диплом
  • Англи хэлний түвшинг батлах баримт CEFR/IELTS/TOEFL/TOEIC (сургалт англи хэлээр явагдана)
  • Гадаад паспортын хуулбар (10 жилийн дотор авсан байх шаардлагатай)
Жич: Хэрэв оролцогч материалаа өөрийн/хувийн имэйлээс ирүүлсэн бол хүний нөөц/удирдлагаас зөвшөөртөл Люксембург руу илгээхгүйг анхаарна уу. Шенгений визийг Улаанбаатар дахь Германы эсвэл Италийн ЭСЯ-аас авах боломжтой. Сургалтын хуваарийг ЭНД дарж үзнэ үү. Сургалтад материалаа ирүүлэхийн хамт визний цагаа урьдчилан захиалахыг зөвлөж байна. 

2019.02.25 - 2019.03.01   Luxembourg

    Countrie(s)    Multinational
Title    Prevention of Money Laundering & Counter-Terrorist Financing (AML & CTF) Advanced Level and Preparation Course to the “Certified AML Specialist - CAMS ® Certification”
Type    Study Visit
Funding    Fund to fight drug trafficking
   Audience   

Senior AML officers of commercial banks and financial institutions and senior officers dealing with AML/TF at supervisory level.

Examination   2019.03.04
Payment   810.40 EUR (VAT included)
Мэдлэг хуваалцах семинар/Knowledge sharing seminar:
Оролцогчид нь сургалтаас эргэж ирээд Банк Санхүүгийн Академи дээр мэргэжил нэгтнүүддээ зориулан багаараа /хэрэв нэг хүн сонгогдсон бол тухайн хүн ганцаараа/ суралцсан сэдвийн хүрээнд нэг цагийн хугацаатай илтгэл, танилцуулга хийнэ. Мэдлэг хуваалцах семинар нь хамгийн сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр шинэ тутам мэдээлэл түгээх зорилготой.
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.