Risk management regulation in banks (BASEL 1-4)

Олон улсын сургалт

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн House of Training (хуучнаар ATTF) байгууллагатай 2012 оноос хойш 6 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг ба түүний 30% гаруй нь дэлхийн топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болж байдаг онцлогтой.

House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм. Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Ruben Olieslagers Монголд хүрэлцэн ирж, банкны зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо, Базел 1-4 сэдвээр сургалт зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг урьж байна.

2017 02 07 135954

Зорилтот бүлэгСургалтын товСургалтын төлбөрБүртгүүлэх

Банк, санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежерүүд, дотоод аудиторууд, комплаенсын болон хуулийн ажилтнууд, Базелийн зөвлөмж, стандартыг хэрэгжүүлэхтэй холбоотой удирдах шатны ажилтнууд

Download Now

File name: Сургалтын хөтөлбөр

418
Download Now

File name: Багшийн танилцуулга

411

2017.03.20-23 өдрүүдэд Улаанбаатар хотод англи-монгол дагах орчуулгатай явагдана.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017.03.17

Нэг оролцогчийн 888,000 төг.

 Basel Committee  - Базелийн хороо нь 1974 онд гишүүн 10 орны Төв банкны ерөнхийлөгчдийн санаачилгаар байгуулагдсан. Уг хорооны зорилго нь тухайн улсын банкны хяналт шалгалтын байгууллагаас том болон жижиг банкуудын аль алинд нь тавих хяналт шалгалтын арга зүйг боловсронгуй болгож хөгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд гишүүн болон гишүүн бус улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм.

 Basel 2  - 2004 онд Базелийн хорооноос Базел 2 шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулсан. Базел 2 нь эрсдэлийг илүү сайн тодорхойлон өөрийн хөрөнгийн шалгуурыг сайжруулах, санхүүгийн хэрэгслүүдэд гарч буй шинэчлэл, өөрчлөлтүүдийг илүү сайн тусгахад чиглэгдсэн. Мөн эрсдэлийг хэмжиж, удирдахад гарч буй ахиц дэвшлийг идэвхжүүлэх нь шинэ үзүүлэлтүүдийн зорилго юм.

 Basel 3  - Базелийн хорооны Базел 3 шалгуур үзүүлэлтүүдийг 2010-2011 онд хэлэлцэн баталжээ. Тус зөвлөмж нь дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор өмнөх санхүүгийн зохицуулалтуудыг өөрчлөн шинэчлэхийг зорьсон бөгөөд өөрийн хөрөнгө, хөрвөх чадварт тавих шаардлагыг чангатгасан байна. Базел 3 шинэ дүрэм журмуудын зорилго нь эрсдэлийн удирдлагыг шат ахиулахад оршино. Базел 3 банкны шинэ стандартыг 2012-2019 оноос эхлэн мөрдөж эхэлнэ.

 Basel 4 Базел 3 хэрэгжиж эхлээд удаагүй байгаа боловч 2014 оны 12 сараас эхлэн банкны дотоод моделийг илүү боловсронгуй болгох, хөрөнгийн шалгуур, түүний хяналтыг нарийвчлах чиглэлээр 2 жилийн хугацаанд ажиллаж 2016 онд Базел 4 шалгуурыг тодорхойлсон. Энэхүү шалгуурууд нь банкны үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, ямар эрсдэл үүсгэж болзошгүй талаарх шинэ мэдээллийг уг сургалтаас олж авах боломжтой.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.