Corporate Valuation

Олон улсын сургалт

Компанийн үйл ажиллагаа, үнэ цэнийг тодорхойлж, түүний эрсдэлийг тооцон зээлжих зэрэглэл тогтоох нь нарийн түвэгтэй үйл явц боловч түгээмэл хэрэгцээтэй байдаг. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа доголдох, үүнийг дагаад зээлийн эргэн төлөлт удаашрах магадлалтай энэ үед бизнесийн үнэлгээг олон улсын аргачлалаар хэрхэн хийх талаар практик сургалтыг 2017 оны 3 сарын 13-15 өдрүүдэд олон улсын зөвлөх Эдвард Бодмертой хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтаар:

  • Хөрөнгө оруулалтын өгөөж нь компанийн амжилтаас хэрхэн хамаарах
  • Бизнесийн үнэлгээ хийх явцад өндөр эрсдэлтэй хувьсагчийг хэрхэн таних
  • Зээлийн чанар муудсан, дампуурлын ирмэгт ирсэн компанийн үнэ цэнийг хэрхэн тооцох талаар мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Э.Бодмер нь олон улсын нэр хүндтэй сургалтын байгууллагуудад урилгаар хичээл заадаг туршлагатай багш бөгөөд түүний энэхүү "Corporate Valuation" сургалт нь Euromoney Learning Solution байгууллагад 4,000-5,000 GBP-аар заагддаг хичээл юм. БСА-ийн зүгээс Э.Бодмерт хүсэлт тавьснаар сургалтыг Монголын банк санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулан маш хямд үнээр санал болгож байна. Сургалтын явцад кейс дасгал ажиллаж, тооцоолол хийх тул MS Excel програм бүхий зөөврийн компьютероо авч ирнэ үү.

Edward Bodmer

Сургагч багш: Эдвард Бодмер

Зорилтот бүлэг

Банк, ББСБ-ын зээлийн шинжээч, эрсдэлийн мэргэжилтэн, харилцааны менежер, хөрөнгийн үнэлгээчин

Сургалтын хугацаа

2017.03.13-15 өдрүүдэд буюу 3 өдрийн турш БСА-ийн сургалтын танхимд англи-монгол дагах орчуулгатай явагдана.

Сургалтын төлбөр

Нэг оролцогчийн 888,000 төг. Хэрэв 2017.03.03-ны дотор бүртгүүлбэл 754,800 төг буюу 15% хөнгөлөлттэй.

Бүртгэл

Сургалтын бүртгэл 3-р сарын 7-ны өдөр хаагдана. Та доорх товчин дээр дарж бүртгүүлнэ үү!

Хөтөлбөр, танилцуулга

Сургалтын хөтөлбөр болон сургагч багшийн танилцуулгыг доорх товчин дээр дарж татаж авна уу.

Сургалтын хөтөлбөр

File name: Corporate_Valuation.pdf

470
Багшийн танилцуулга

File name: Ed_Bodmer_profile.pdf

943
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.