Зээлийн шинжилгээ (ЗА-3 түвшин)

Олон улсын сургалт

Олгож буй зээлийн зорилго, хэмжээ, үйл ажиллагааны онцлогоос хамааран зээлийн ажилтны заавал эзэмшсэн байх суурь шаардлагыг Банк санхүүгийн академиас боловсруулж, холбогдох талуудад танилцуулан дэмжлэг хүлээн авсан тул цаашид түвшин тус бүрт тохирсон сургалтыг дотоод гадаадын сургагч багш нартай хамтран зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна.

Уг суурь шаардлагад тусгагдсаны дагуу:

  • ЗА1- Иргэдийн зээлийн ажилтан
  • ЗА2- Байгууллагын богино хугацааны зээлийн ажилтан
  • ЗА3- Байгууллагын урт хугацааны зээлийн ажилтан, зээлийн шинжээч, эрсдлийн шинжээч
  • ЗА4- Хөгжлийн санхүүжилт, гарааны бизнесийн санхүүжилт, салбарын захирал, Зээлийн хорооны гишүүд, аудитор гэж 4 ангилна.

Банк санхүүгийн академиас Олон улсын санхүүгийн корпораци /IFC/-тай хамтран 2017.05.16-19 өдрүүдэд Улаанбаатар хотноо ЗА-3 түвшний сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтыг олон улсын зөвлөх, Credit Analysis and Commercial Lending номын зохиогч James Weaver удирдан явуулна.

Сургалт дараах сэдвийг хамарч дагах орчуулгатай явагдана.

  • Эдийн засгийн салбарын эрсдлийн шинжилгээ (ахисан түвшин)
  • Бизнесийн эрсдлийн шинжилгээ (ахисан түвшин)
  • Мөнгөн хөрөнгийн урсгалын шинжилгээ
  • Мөнгөн хөрөнгийн урсгалын төсөөлөл
  • Олгосон зээлд тавих хяналт

Сургалтын нэг онцлог нь тухайн сэдвээр сургагч багш нар бэлтгэгдэх ба Эрсдэлийн удирдлага, Мөнгөн урсгалын шинжилгээ, Зээлийн хяналт гэсэн 3 сэдэв тус бүрт 5, нийт 15 сургагч багшийг сонгон хамруулна. Сургалтын төгсгөлд нэмэлт цагт сургагч багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулна.

Сургалтын төлбөр: 880,000 төг
Сургалтын хугацаа: 4 өдөр /2017.05.16-19/

Сургалт нь ЗА-3 түвшний мэдлэг олгохоор төлөвлөгдсөн тул бүх оролцогчид ЗА-2 түвшний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.

  • Байгууллагын зээлийн процесс
  • Зорилтот зах зээл ба эрсдлийг хүлээн зөвшөөрөх шалгуур
  • Санхүүгийн тайлангийн эрсдлийг бууруулах: Тохируулга
  • Зээл авах шалтгааны шинжилгээ
  • Зээлийн эрсдлийн удирдлага гэсэн сэдвээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд сургалтад шууд хамрагдах эрхтэй болно. Шууд хамрагдах эрх авч чадаагүй тохиолдолд ЗА-2 түвшний 14 хоногийн түргэвчилсэн сургалтад 2017.05.01-12-ны хугацаанд хамрагдаж, үргэлжлүүлэн ЗА-3 түвшний сургалтад 2017.05.16-аас эхлэн хамрагдах боломжтой.

Шалгалтын хураамж: 50,000 төг.

Шалгалт 2017.04.28-ны Баасан гарагт 9:00-11:00 цагт Голомт банкны сургалтын танхимд явагдана.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.