Internal audit сургалт

Олон улсын сургалт

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Yves Deceuninck Монголд хүрэлцэн ирж, дотоод аудитын чиглэлээр сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.

 

Yves Deceuninck LinkedIn 1

Сургалтын хөтөлбөр татах

File name: Final_OSContent_CONT.pdf

1172 235
Багшийн танилцуулга татах

File name: YvesDeceuninckProfile.pdf

1172 295

Зорилтот бүлэг: Банкны үйл ажиллагаа, дотоод процессын талаар мэдлэгтэй, 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай дотоод аудиторууд, эрсдэлийн мэргэжилтнүүд, комплаенс ба нягтлан бодох бүртгэл хяналт хариуцсан ажилтнууд

Сургалтын тов: 2017 оны 6-р сарын 12-16-ны өдрүүдэд БСА-ийн сургалтын танхимд англи-монгол дагах орчуулгатай явагдана. Сургалтын төгсгөлд бататгах хэлэлцүүлгийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудтай хамтран зохион байгуулна.

Сургалтын төлбөр: 1,111,000 төг. 2017.05.31-ээс өмнө төлбөрөө төлсөн тохиолдолд 5% хөнгөлөлттэй.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017 оны 06-р сарын 09-ний өдөр.
Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.