AML/CFT Certification Program

Олон улсын сургалт

CERTIFICATION PROGRAMME:
PREVENTION OF MONEY LAUNDERING & COUNTER-TERRORIST FINANCING (AML & CTF) FOUNDATION LEVEL

Люксембург нь газар нутгийн хэмжээгээр хэдий жижиг боловч Европын Холбооны албан ёсны 3 нийслэлийн нэг төдийгүй дэлхийн хэмжээний санхүүгийн төв юм. Тус улсад нийт 150 гаруй банк үйл ажиллагаа явуулдаг, түүний 30% нь олон улсын топ банкууд байдаг тул Люксембург нь банкны салбарт жишиг болдог онцлогтой. House of Training нь Люксембургийн Банкны Холбооны дэргэдэх сургалтын институт (IFBL), Худалдааны танхимын дэргэдэх сургууль (LSC), тус улсын засгийн газрын Санхүүгийн техник туслалцааны агентлаг (ATTF) зэргийг нэгтгэсэн, санхүүгийн мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.

Тус байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Mr Jaime Prieto Монголд хүрэлцэн ирж, "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх" сэдвээр олон улсын сертификаттай сургалт зохион байгуулах тул та бүхнийг урьж байна. Mr Jaime Prieto нь санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн сургагч багш, Люксембургт бүртгэлтэй хуульч юм. Сургалтаар мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, зохицуулах байгууллагуудын өмнө хүлээх хариуцлага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар үндсэн ойлголтуудыг олж авна.

Сургалт англи хэлээр орчуулгагүй явагдах ба сургалтын төгсгөлд үзсэн зүйлсээ дүгнэж, бичгээр шалгалт өгөх ба тэнцсэн оролцогчдод олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардуулна. /Шуудангаар ирүүлнэ/

Зорилтот бүлэг:

  • Банк, санхүүгийн байгууллагуудад AML ба комплаенс хариуцсан ажилтнууд
  • Эрсдэлийн менежерүүд, дотоод аудиторууд болон AML/CTF-ийн мэдлэг зайлшгүй шаардлагатай бусад ажилтнууд
  • Монголбанк, СЗХ зэрэг зохицуулагч байгууллагын AML/CTF хариуцсан ажилтнууд

Сургалтын төлбөр: 900,000 төг. Дараах байдлаар хөнгөлөлт эдлэх боломжтой.

  • 2017.10.13-ны дотор төлбөрөө 100% төлсөн тохиолдолд 10% хөнгөлөлттэй.
  • Зохицуулагч байгууллагаас хамрагдаж байгаа тохиолдолд 30% хөнгөлөлттэй.

Хэзээ: 2017.10.23-27 өдрүүдэд 9:00-17:00 /Үдийн хоол: 12:30-13:30/
Хаана: Монголын Банкны Холбооны байр, Б танхим

 

ЖИЧ:
Сургалтын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлгийг сургалтын оролцогчид болон холбогдох албан тушаалтнуудын хамт зохион байгуулна.

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.