Talent Management

Олон улсын сургалт

ЗОРИЛТОТ БҮЛЭГ

Хүний нөөцийн захирлууд, удирдах ажилтнууд
Талант хөгжлийн бодлогыг дэмжигч бусад алба, хэлтсийн захирлууд

СУРГАЛТЫН ЗОРИЛГО

  • Ажилтнуудынхаа авъяас чадварыг үр дүнтэй удирдах нь бизнесийн амжилтын түлхүүр төдийгүй удирдах ажилтнуудын хувьд энэ нь зайлшгүй эзэмших ур чадвар болж байна. Тус сургалтаар:
  • Авъяас, чадамж, хүсэл эрмэлзэл, боломж зэргийг таньж илрүүлэх арга зам, үйл явцад суралцана.
  • Удирдагч, чиглүүлэгчийн байр сууринаас хэрхэн хандах, хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангуулахад суралцана.
  • Мэдлэг, туршлагаа хуваалцаж, бусад оролцогчидтойгоо хамтран ажиллана.
  • Дэлхий дахинд өрнөж буй шинэ чиг хандлагын талаар ойлголтоо нэмэгдүүлнэ.

СУРГАЛТЫН АГУУЛГА

МБХ-ны Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар сургалтын агуулгыг хэлэлцэж, банкуудаас ирүүлсэн саналын дагуу тус сургалтын агуулгыг боловсруулсан. Сургалт англи-монгол дагах орчуулгатай зохион байгуулагдана. 

  • Талант менежмент бизнесийн чухал асуудал болох нь
  • Талант менежментийн ирээдүйн чиг хандлага 
  • Байгууллагын стратегитэй хэрхэн уялдуулах вэ? 
  • Талант менежментийг хэрхэн дэмжих вэ?
  • Талант, өрсөлдөх чадвараас хэрхэн ялгарах вэ?
  • Төрөл бүрийн арга хэрэгслийг процесст ашиглах нь
  • Үнэлгээний суурь үндэс
  • Талантыг хөгжүүлэх нь 
  • Суралцах ур чадвар, арга хэлбэр 
  • Залгамж халаа ба Талантын сан хөмрөг
Mrs Viviane Harnois
Mrs Viviane HarnoisЛюксембургийн Хүний нөөцийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Mrs Viviane Harnois нь хүний нөөц, удирдлагын чиглэлээр олон жилийн ажлын туршлагатай бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, соёлын хувьд ялгаатай олон байгууллагуудад хүний нөөц, талант хөгжлийн нэгжийг амжилттай удирдан ажилласан төдийгүй олон оронд уригдаж зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Тэрээр Люксембургийн POG HR Community буюу Хүний нөөцийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, туршлагатай сургагч багш юм.

Хэзээ: 2018.10.09 - 2018.10.12
Хаана: Монголын Банкны Холбооны байр
Төлбөр: 1 сая төг.

anniversary banner 1k

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.