Цахим болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлага сургалт боллоо

Олон улсын сургалт

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд Люксембургийн Их Гүнт Улсын House of Training байгууллагын сургагч багш, олон улсын зөвлөх Jean-Hubert Antoine Монгол Улсад хүрэлцэн ирж, цахим эрсдэл, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар цахим эрсдэл, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үндсэн ойлголтуудыг өгч, эрсдэлээс хэрхэн сэргийлэх арга аргачлалын талаар онолын болон олон улсын туршлага мэдлэгийг өглөө. Банк санхүүгийн академи нийгмийн хариуцлагын хүрээнд 1 сая төгрөгийн үнэ бүхий тус сургалтад Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрүүгийн цагдаагийн газар зэрэг байгууллагын цахим аюулгүй байдал хариуцсан ажилтнуудыг үнэ төлбөргүй хамруулж, Монгол улс дахь цахим болон мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах, дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ орууллаа.

cyber1

Сургалтын 3 дахь өдөр цахим аюулгүй байдал хариуцсан дунд түвшний менежрүүдэд зориулсан Бататгах хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд 30 орчим оролцогчийг хамрууллаа. Тус хэлэлцүүлэгт сургагч багш Jean-Hubert Antoine сургалтын турш оролцогчдод заасан сэдвүүдээ товчхон хэлбэрээр оролцогчдод хүргэсэн бол, Монгол Улсын цахим аюулгүй байдлын талаар Үндэсний Дата Төвийн захирал Б.Батжаргал илтгэл тавилаа. Мөн банкны салбарт цахим аюулгүй байдал ямар чухал болох, юу шаардлагатай байгаа талаар ХасБанкны Кибер аюулгүй байдлын албаны менежер Ц.Анар илтгэл тавьсан бол модератороор ХасБанкны Аюулгүй байдлын удирдлагын газрын захирал М.Энхболд оролцлоо. 

Маш үр дүнтэй, хүссэн асуултууддаа хариулт авч чадсан чанартай хэлэлцүүлэг боллоо хэмээн оролцогчид дүгнэж байсныг онцлох нь зүйтэй.

cyber2

Сургалтын сүүлийн өдөр буюу 5-р сарын 24-нд C түвшний захирлуудад зориулсан Executive series уулзалт семинар зохион байгуулсан бөгөөд сургагч багш болон захирлууд цахим аюулгүй байдал, менежмент нь удирдлагын түвшинд хэрхэн ямар оролцоотой байдаг талаар туршлагаа хуваалцаж мэдээлэл солилцсон юм.

cyber3

Сургалтад оролцсон нийт оролцогчид болон дэмжин ажилласан банкууд, бусад байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИ

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.