Шинэ үеийн банкир

Санал болгох

Ажлын байрны үүргүүдээ ойлгосон, хариуцлагаа даах чадамжтай, ёс зүйтэй, өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай, мэргэшсэн зээлийн ажилтан бэлтгэх сургалт.

ТанилцуулгаМэдээлэлХөтөлбөрДэмжих багНийтлэг асуултТөлөвлөгөө-2018

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН СУРГАЛТАД
ТАВТАЙ МОРИЛНО УУ

Банк санхүүгийн академиас санаачлан хэрэгжүүлж буй Шинэ үеийн банкир төслийн брэнд сургалтыг сонирхон хандаж буй танд талархалаа илэрхийлье.

Шинэ үеийн банкир төслийн зорилго нь банкуудын зээлийн хүүг бууруулж өрсөлдөх чадварыг сайжруулах, банкны салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах урьдач нөхцлийг бүрдүүлэх явдал. Үүний тулд ажлын байрны макро, микро үүргүүдээ сайтар ойлгосон, хариуцлагаа даах бүрэн чадамжтай, мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, харилцааны ур чадвартай зээлийн ажилтнуудыг бэлтгэх шаардлагатай болсон. Энэ шаардлагын хүрээнд тус академи нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн олон талт судалгаануудыг явуулсны үндсэн дээр цогц агуулга бүхий брэнд сургалтыг боловсруулан танд санал болгож байна.

Сургалтыг олон улсын стандартад нийцүүлэн баталсан сэдэв, агуулгын хүрээнд шилдэг экспертүүд, туршлагатай багш нар хөтлөн явуулна.

Та хичээлд суухаас өмнө манай сайт дээр байршуулсан сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Сургалттай холбоотой нэмэлт мэдээлэл, тодруулга хүсвэл feedback@bfa.mn хаяг руу захиа илгээхийг хүсье. Таны захианд 24 цагийн дотор хариу өгөх болно.

Танд амжилт хүсье.

Сургалтын алба
Банк санхүүгийн академи

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд байгаа өнөө үед улс орны эдийн засгийн хөгжилд чухал бизнесийн үйл ажиллагааг зөв таньж мэддэг, тэдгээрт ямар санхүүжилт тохирохыг оновчтой тогтоож чаддаг, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, өндөр ёс суртахуун, ёс зүйн стандарт баримталдаг банкир хэзээ хэзээнээс илүүтэйгээр шаардагдаж байна.

Иймд бид удаан хугацааны туршид судалсны эцэст “Шинэ үеийн банкир” төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм. Энэхүү төслийн үр дүнд:

  • Оюутан залуус цаг алдахгүйгээр банкны суурь шаардлагыг хангасан мэргэжилтэн болж бэлтгэгдэх, улмаар нийгэм эдийн засагт гарч буй үргүй зардлыг бууруулах.
  • Чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй ажилтнуудын тасралтгүй, зохистой нийлүүлэлт бий болсноор ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үр ашиг нь нэмэгдэх, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг банкуудад олгох.
  • Банкны мэргэжлийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгосноор их дээд сургуулиуд, мэргэжлийн академи, банкны дотоод сургалтын нэгжүүдийн ажил үүргийн хуваарь илүү цэгцтэй тодорхой болох, давхардал хийдлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах.

"ШИНЭ ҮЕИЙН БАНКИР" ТӨСЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Шинэ үеийн банкир - Банкны шинэ ажилтан

ЕРӨНХИЙ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ

I: Суурь түвшин

Ажиллах албан тушаал:

Жолооч, үйлчлэгч, тогооч, харуул хамгаалалтын ажилтан гэх мэт албан тушаал

Зорилтот бүлэг:

  • Банкинд туршилтын хугацаанд ажиллаж буй хувь хүн
  • Банкинд шинээр ажилд орох гэж буй хувь хүн (банкны бус мэргэжлийн хүмүүс)

Агуулга: Нийт 3 модуль, 10 цагийн сургалт

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

GS1-1

Санхүүгийн салбарт ажиллах нь яагаад бахархмаар хэрэг вэ?

Улс орны хөгжил, нийгмийн сайн сайхан амьдралд санхүүгийн систем, тэр дундаа банк хэрхэн нөлөөлдөг тухай болон ажилтан, ажилчид багаар хамтарч нэг систем болж ажиллахын зайлшгүй шаардлага

4

GS1-2

Хэрхэн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан болох вэ?

Үүрэг ба хариуцлага, ёс зүй ба ёс суртахууны тухай суурь ойлголт

4

GS1-3

Хөдөлмөрийн харилцаа ба комплаенс

Хөдөлмөрийн харилцаа, комплаенс, мэдээллийн нууцлал ба аюулгүй байдал, өргөдөл хүсэлт бичих стандартын талаарх суурь олголтууд

2

II: Дунд түвшин

Ажиллах албан тушаал:

Теллер, зээлийн ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэн, хуульч, маркетингийн ажилтан, системийн инженер, туслах, зөвлөх, ахлах, салбар болон нэгжийн захирал гэх мэт банкны ажилтан, албан тушаалтан

Зорилтот бүлэг:

  • Банкинд туршилтын хугацаанд ажиллаж буй, эсвэл шинээр ажилд орох гэж буй хувь хүн
  • Их, дээд сургуулийн 2-4-р түвшний оюутнууд

Агуулга: Нийт 7 модуль, 24 цагийн сургалт (online сургалтын цаг ороогүй)

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

GS1-1

Санхүүгийн салбарт ажиллах нь яагаад бахархмаар хэрэг вэ?

Улс орны хөгжил, нийгмийн сайн сайхан амьдралд санхүүгийн систем, тэр дундаа банк хэрхэн нөлөөлдөг тухай болон ажилтан, ажилчид багаар хамтарч нэг систем болж ажиллахын зайлшгүй шаардлага

4

GS1-2

Хэрхэн байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан болох вэ?

Үүрэг ба хариуцлага, ёс зүй ба ёс суртахууны тухай суурь ойлголт

4

GS2-1

Хэрхэн байгууллагын, харилцагчийн, өөрийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах вэ?

Банкны үйл ажиллагааг зохицуулж буй хуулиуд, хөдөлмөрийн эрх зүйн харилцааны суурь ойлголт

4

GS2-2

Цахим болон мэдээллийн аюулгүй байдалд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Дижитал эрин үед цахим гэмт хэрэг, халдлагаас хэрхэн байгууллага болон өөрийгөө хамгаалах, хүчтэй пасспорт гэж юуг хэлдэг гэх мэт суурь ойлголт

2

GS2-3

Албан бичгийг хэрхэн боловсруулж, хадгалж, архивлах вэ?

Өргөдөл, хүсэлт гэх мэт албан бичиг боловсруулахад баримтлах стандарт, архивлах тухай суурь ойлголт

4

GS2-4

Комплаенс гэж юу вэ?

Комплаенсын талаарх суурь ойлголт

online

GS2-5

Харилцагчийн супер үйлчилгээ гэж юу вэ?

Харилцагчийн зан төлөвийг зөв тодорхойлсноор түүнд нь тохируулан харьцах, тохирсон бүтээгдэхүүнийг санал болгох замаар сэтгэл ханамжийг дээшлүүлэх онолын суурь ойлголт ба техникүүд

4

БОРЛУУЛАЛТЫН УР ЧАДВАРЫН СУРГАЛТ

Ажиллах албан тушаал:

Банкны теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтан, харилцагчийн зөвлөх, зээлийн эдийн засагч/харилцааны менежер, салбарын захирал, сургагч багш гэх мэт банкны хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгчдэд үйлчлэх чиг үүрэгтэй ажилтан, албан тушаалтнууд нь Ерөнхий ур чадвар II түвшний сургалтын дараа энэ төрлийн сургалтад нэмэлтээр хамрагдана.

Зорилтот бүлэг:

  • Банкинд туршилтын хугацаанд ажиллаж буй, эсвэл шинээр ажилд орох гэж буй хувь хүн
  • Их, дээд сургуулийн 2-4-р түвшний оюутнууд

Агуулга: Нийт 7 модуль, 50 цагийн сургалт (online сургалтын цаг ороогүй)

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

SS1

Мэргэжлийн техник ур чадвар: Хэрхэн урлагтай ярьж, илтгэх вэ?

Тод дуугаар, цэгцтэй, ойлгомжтой ярих, санхүүгийн сайн ажилтны дүрийг бүтээх чадварыг бодитой эзэмшүүлэх техник сургалт

36

SS2

Хэрхэн огтлолцоо худалдааг амжилттай хийх вэ?

Харилцагчийн санхүүгийн төлөв байдал, амьдралын хэв маяг, ирээдүйн зорилгод нийцсэн, чухал бүтээгдэхүүнийг хэрхэн санал болгох тухай суурь ойлголт

4

SS3

Туршлага хуваалцах: АНУ-д банкирууд хэрхэн ажилладаг вэ?

АНУ-д банкирууд маш ширүүн өрсөлдөөн дунд хэрхэн тэсч үлддэг талаарх практик жишээ, кейс

4

SS4

Компанийн засаглал

Бизнесийн эрсдэлд чухал байр суурь эзэлдэг  удирдлагын эрсдлийн хүрээнд Компанийн засаглалын талаарх суурь ойлголт

online

SS5

ТОС хөтөлбөр

Тогтвортой санхүүжилтийн ерөнхий зарчмын талаарх суурь ойлголт

4

SS6

Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээлийн ажиллах зарчмын суурь ойлголт (танилцах аялал)

2

SS7

Санхүүгийн лизингийн үйлчилгээ

Санхүүгийн лизингийн үйлчилгээний суурь ойлголт (танилцах аялал)

2

SSE

Багийн дүрд хувирах тоглолт: Банкны сайн ажилтан

Танхимын сургалт болон танилцах аялалаар судалж ойлгосон зүйлээ ашиглан сайн ажилтны дүрийн зохиол бичиж, өөрсдөө дүрд хувирах тоглолт

 

SSI

Ганцаарчилсан тайлан хамгаалалт: Харилцагчийн үйлчилгээний дадлага

Танхимын сургалт болон танилцах аялалаар судалж ойлгосон зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явц

45 хоног

ЗЭЭЛИЙН УР ЧАДВАРЫН СУРГАЛТ

Ажиллах албан тушаал:

Банкны харилцааны менежер, харилцагчийн зөвлөх, зээлийн эдийн засагч, зээлийн хяналтын ажилтан, зээлийн аудитор, эрсдлийн шинжээч, салбарын захирал, зээлийн хорооны дарга ба гишүүд гэх мэт зээлийн үйл ажиллагаанд оролцдог аливаа ажилтан нь Борлуулалтын ур чадварын сургалтын дараа энэ төрлийн сургалтад нэмэлтээр хамрагдана.

Зорилтот бүлэг:

  • Банкинд туршилтын хугацаанд ажиллаж буй, эсвэл шинээр ажилд орох гэж буй хувь хүн
  • Их, дээд сургуулийн 3-4-р түвшний оюутнууд
  • Зээлийн ажилтнаар карер хийх хүсэлтэй банкирууд

Энэ төрлийн сургалтад хамрагдахын тулд элсэлтийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн байх ёстой. Элсэлтийн сонгон шалгаруулалт нь дараах чиглэлүүдийг хамруулсан байна:

  • Математик
  • Статистик
  • Компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн байдал (MS Excel, MS Word, MS PowerPoint)
  • Аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл
  • Монгол хэлний мэдлэг
  • Банкны англи хэлний мэдлэг

I: Суурь түвшин

Агуулга: Нийт 5 модуль, 36 цагийн сургалт

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

CS1-1

Зээлийн ажилтны үүрэг, хариуцлага нь юу вэ?

Зээлийн ажилтны макро, микро үүрэг, хариуцлагын талаар суурь ойлголт

4

CS1-2

Зээлийн ажилтны мэргэжлийн ёс зүй ямар байх шаардлагатай вэ?

Олон улсын мэргэшсэн санхүүгийн шинжээчийн ёс зүйн дүрмийн талаарх мэдлэг

12

CS1-3

Зээлийн үйл ажиллагааны эрх зүйн орчин ба кейс

Зээлийн үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчны тухай суурь ойлголт, гэрээ хэлэлцээр гэх мэт хуулийн бичиг баримтын бүрдүүлэлтэд гаргадаг нийтлэг алдаа, анхаарах чухал асуудал (бодит кейс)

16

CS1-4

Зээлийн эрсдлийн удирдлагын процесс

Банкны ТУЗ стратегийн шийдвэр гаргахаас эхлээд зээл судлах, олгох, хянах, төлүүлэх бүх шат дамжлагын талаарх суурь ойлголт

2

CS1-5

Зээлийн зорилтот зах зээл, эрсдлийг хүлээн зөвшөөрөх шалгуур

Зорилтот зах зээл, эрдслийг хүлээн зөвшөөрөх шалгуур нь зээлийн эрсдлийг бууруулахад хэрхэн тусалдаг талаарх суурь ойлголт

2

CS1E

Багийн дүрд хувирах тоглолт: Зээлийн сайн ажилтан

Танхимын сургалтаар судалж ойлгосон зүйлээ ашиглан зээлийн сайн ажилтны дүрийн зохиол бичиж, өөрсдөө дүрд хувирах тоглолт

 

II: Дунд түвшин

Энэ сургалтад сурахын тулд Зээлийн ур чадварын Суурь түвшний сургалтыг амжилттай төгссөн байх ёстой.

Агуулга: Нийт 13 модуль, 114 цагийн сургалт (танилцах аялалын цаг ороогүй)

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

CS2-1

Компанийн засаглалыг үнэлэх зарчим, аргачлал

Бизнесийн эрсдэлд чухал байр суурь эзэлдэг  удирдлагын эрсдлийн хүрээнд Компанийн засаглалыг үнэлэх зарчим, аргачлалын талаарх суурь ойлголт

8

CS2-2

Өртгийн нэгдсэн сүлжээ

Өртгийн нэгдсэн сүлжээний талаарх суурь ойлголт (бодит кейс)

8

CS2-3

Эдийн засгийн салбарын эрсдлийн шинжилгээ

Эдийн засгийн салбарын шинжилгээний суурь ойлголт

4

CS2-4

Эдийн засгийн салбарын экспертүүдийн лекц: Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, уул уурхай

Тухайн салбарын дотоодод болон гадаадад өрсөлдөх чадвар, боломж, бүтээгдэхүүний үнэ ба зардлын бүтэц, өртгийн нэгдсэн сүлжээ, санхүүжилтийн хэрэгцээ шаардлагын талаарх суурь ойлголт

14

CS2-5

Танилцах аялал: Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, уул уурхай

Өртгийн нэгдсэн сүлжээ, эдийн засгийн салбарын шинжилгээ, эдийн засгийн салбар бүрийн онцлогийн талаарх мэдлэг, ойлголтоо тухайн салбартаа жишиг гэж үзэж болох бизнесүүдийн үйл ажиллагаанд буулгаж холбож ойлгох практик

50

CS2-6

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ (орон сууц, объект)

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний зарчим, аргачлалыг орон сууц, бизнесийн зориулалттай объектийн жишээн дээр ойлгох

4

CS2-7

Хөдлөх хөрөнгийн үнэлгээ (машин, тоног төхөөрөмж)

Хөдлөх хөрөнгийн үнэлгээний зарчим, аргачлалыг машин, бизнесийн зориулалттай суурилуулсан тоног төхөөрөмжийн жишээн дээр ойлгох

4

CS2-8

Санхүүгийн тайлангийн эрсдлийн шинжилгээ

Санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодит байдлыг шалгаж, “цэвэрлэх”, боловсруулах арга техник

20

CS2-9

Бизнесийн эрсдлийн шинжилгээ I: Актив хөрвөлтийн цикл

Бизнесийн төрөл тус бүрийн үйл ажиллагааны цикл, түүний үргэлжлэх хугацааг тооцох, эрсдлүүдийг илрүүлэх арга техник

4

CS2-10

Зээл авах шалтгааны шинжилгээ I: Богино хугацаат зээл

Зээл авах шалтгаан, зээлийн зориулалтын ялгааг ойлгох, зээлдэгч яагаад мөнгөний дутагдалд орсон шалтгааны талаар зөв онош тавих, богино хугацаат зээлээр санхүүжүүлэх нь оновчтой эсэхийг тодорхойлох арга техник

8

CS2-11

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Тоон шинжилгээний үндсэн элемент болох санхүүгийн шинжилгээг оновчтой, бодитой хийх арга техник

24

CS2-12

Мөнгөний циклийн төсөөлөл: Богино хугацаат зээл

Богино хугацаат зээлийн хувьд мөнгөний циклийн төсөөллийг хийх арга техник

8

CS2-13

Зээлийн мемог оновчтой бичих

Зээлийн мемог хэрхэн чанартай, үр дүнтэй боловсруулах арга техник

8

CS2I

Ганцаарчилсан тайлан хамгаалалт: Зээлийн ажилтны дадлага

Танхимын сургалт болон танилцах аялалаар судалж ойлгосон зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явц

2 сар

III: Ахисан түвшин

Энэ сургалтад сурахын тулд Зээлийн ур чадварын Дунд түвшний сургалтыг амжилттай төгссөн байх ёстой.

Агуулга: Нийт 10 модуль, 150 цагийн сургалт

Код

Модулийн нэр

Товч агуулга

Цаг

CS3-1

Биет бус хөрөнгийн үнэлгээний онцлог

Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс ялгарах онцлог, анхаарах асуудлын талаар суурь ойлголт

2

CS3-2

Групп, холдинг компаниудын бүртгэлийн онцлог

Групп, холдинг компаниудын нягтлан бодох бүртгэлийн онцлогийг ойлгосноор санхүүгийн шинжилгээг ялгаатай хийх суурь мэдлэг

8

CS3-3

Бизнесийн эрсдлийн шинжилгээ II: Тогтолцоо ба аргачлал

Бизнесийн эрсдлийг үйл ажиллагааны циклтэй уялдуулан бүхэлд нь хэрхэн илрүүлэх, үнэлэх, удирдах суурь аргачлал

28

CS3-4

Зээл авах шалтгааны шинжилгээ II: Урт хугацаат зээл

Урт хугацаат эх үүсвэрийн дутагдалд орсон эсэхийг шинжлэх, санхүүжилтийн зохистой бүтцийг тодорхойлох, зээл олгох, татгалзах үндэслэлийн талаарх суурь ойлголт

8

CS3-5

Хувьцаат компанийн шинжилгээний онцлог

Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудын санхүүгийн шинжилгээний онцлог

8

CS3-6

Мөнгөн хөрөнгийн урсгалын шинжилгээ

Мөнгөн хөрөнгийн шинжилгээний арга техник

24

CS3-7

Мөнгөн хөрөнгийн урсгалын төсөөлөл: Урт хугацаат зээл

Урт хугацаат зээлийн хувьд мөнгөн хөрөнгийн урсгалыг төсөөлөх арга техник

24

CS3-8

Зээлийн нөхцөл болзлыг оновчтой тодорхойлох

Зээлийн нөхцөл, болзлыг хэрхэн оновчтой тодорхойлох арга техник, кейс

24

C3-9

Зээлийн хяналт

Банкнаас зээл олгосон өдрөөс төлөгдөх хүртэл хугацаанд хийгдэх хяналтын суурь зарчим, арга техник

8

CS3-10

Асуудалтай зээлийн удирдлага

Олгосон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөөгүй байсан ч асуудлыг хэрхэн эрт илрүүлж, талуудын эрх ашгийг хангасан хувилбараар зээлийн найдвартай эргэн төлөгдөх байдлыг сайжруулах суурь ойлголт, кейс

16

CS3I

Ганцаарчилсан тайлан хамгаалалт: Зээлийн ажилтны дадлага

Танхимын сургалтаар судалж ойлгосон зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх үйл явц

3 сар

Шинэ үеийн банкир - Ажилтан

Теллер, Харилцагчийн үйлчилгээний ажилтнаас Зээлийн ажилтан

Шинэ үеийн банкир - Санхүүгийн хэрэглэгч

Компани

Хөтөлбөр шинэчилсэн огноо:

- 2018 оны 10-р сарын 16-ны өдөр

МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ!
Та сургалтын талаар мэдээлэл авахаар холбоо барихаасаа өмнө НИЙТЛЭГ АСУУЛТ булангаас өөрийн сонирхсон асуултаа байгаа эсэхийг харна уу. Хэрэв таны асуулт байхгүй бол бидэнтэй шууд холбогдож болох бөгөөд танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө бид баяртай байх болно.

Г.ДЭЛГЭРМАА
Г.ДЭЛГЭРМААТөслийн удирдагч

Та сургалтын хөтөлбөр, агуулга болон Нийтлэг асуулт буланд нийтлэгдээгүй асуудлаар мэдээлэл авах бол надтай доорх имэйл буюу утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

Т.УНДРАХ
Т.УНДРАХТөслийн зохицуулагч

Та сургалтын бүртгэл, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол надтай доорх и-мэйл хаяг болон утсаар ажлын цагаар холбогдоорой.

Би танд тусалъя.

САНАМЖ
Асуултууд дээр дарж хариултыг харна уу!

Төслийн сонгон шалгаруулалтын талаар нийтлэг асуултууд

Шинэ үеийн банкир төсөлд хэрхэн хамрагдах вэ?

Банк, санхүү, бизнесийн удирдлага, нягтлан бодохын мэргэжлээр МУИС, СЭЗИС, МҮДС, ОУУИС-ийн 3 ба 4 дүгээр курсэд суралцаж буй оюутнуудаас эхний ээлжинд зөвхөн 10 оюутныг сонгон шалгаруулж сургана. Жилдээ 15 – 30 оюутан төгсгөхөөр төлөвлөсөн. Иймд төслийн сургалтад хамрагдахын тулд та юуны өмнө манайд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй. Үүний дараа сонгон шалгаруулалт дараах байдлаар явагдана:

I шат: Бүртгэлийн мэдээлэл дээр тулгуурлан тухайн өргөдөл гаргагчийн сурч буй мэргэжил, анги зэрэг нь зорилтот бүлгийн урьдач нөхцлийг хангаж буй эсэхийг хянаж, тэдгээр мэдээллийн үнэн зөв байдлыг сурч буй сургуулиас нь албан ёсоор баталгаажуулна. Бүртгэлийн хураамж 15 000 төгрөг.

II шат: Бүртгэлийн буюу эхний сонгон шалгаруулалтаа давсан өргөдөл гаргагч математикийн шалгалт өгнө. Уг шалгалт нь 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын хураамж нь бүртгэлийн хураамжид багтсан тул нэмэлт төлбөргүй.

III шат: Математикийн шалгалтад тэнцсэн өргөдөл гаргагчийг аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэл, статистик, компьютерийн мэдлэгийг сорих гурвалсан шалгаруулалтад урина. Энэ шатанд аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийн нэг сэдвээр 5 минутын хичээл заах гэрийн даалгавар өгнө. Мөн статистикийн бодлогуудыг компьютерийн MS Excel програм ашиглан 30 минутын дотор бодох шалгалт. Хавсарсан шалгалтын хураамж нь 65 000 төгрөг. Тэнцсэн өргөдөл гаргагч эдийн засгийн онол, банкны үйл ажиллагаа, монгол хэл, банкны англи хэлний хавсарсан шалгалт өгнө.

Мөн энэ шатанд оноогдсон нэг сэдвээр 3 хуудсаас хэтрэхгүй эссэ гэрийн даалгаварт өгөх ба үүнийгээ 5 минутын дотор илтгэнэ. Англи хэл ба монгол хэлний хавсарсан шалгалт 30 минут үргэлжилнэ.

Сонгон шалгаруулалтын шалгалтуудыг хэрхэн авах вэ?

Манай төслийн сонгон шалгаруулалтын онцлогийг тайлбарлах боломж өгсөн чухал асуулт асуусанд баярлалаа. Бид оюутнуудын санах ойн багтаамжийг сорихыг зориогүй учраас та ямар ч томъёо цээжлэх хэрэггүй. Харин та өгөгдсөн хугацаанд мэдээлэл болон мэдлэгээ хэрэгтэй үед ашиглах, богино хугацаанд шийдвэр гаргах чадвараа л харуулах хэрэгтэй.

Таныг сонгон шалгаруулалтаа амжилттай давахад туслах зорилгоор шалгалт болохоос 2 хоногийн өмнө тухайн шалгалтаар ямар агуулгуудыг хамруулах талаар тодорхой мэдээллийг өгдөг. Ингээд шалгалт бүрийг авах процессыг товч тайлбарлая.

Математикийн шалгалт: Нийт 90 минутын хугацаанд та 4 онооны 15 тест, 10 онооны 4 бодлого бодно. Уг шалгалтад, өөрийн гараар бэлдсэн А5 хэмжээний нэг нүүр материал бэлтгэж авчрахыг танд зөвшөөрнө. Уг материалд та мартчих гээд байдаг томъёоноос эхлээд юу ч бичиж бэлтгэж болно. Гэхдээ тодорхой бодлогын бүрэн бодолт байхыг хориглоно.

Нягтлан бодох бүртгэлийн шалгалт: Оюутнууд маань өгөгдсөн сэдвийг 2 өдөр судлаад, бусдадаа нягтлан бодох бүртгэлийн сэдвээр хичээл заана. Ингэснээр өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх, бусдаасаа суралцах боломжтой.

Статистик ба компьютерийн мэдлэгийн шалгалт: Цаасаар өгсөн мэдээллийг MS Excel програм ашиглан хүснэгт болгох, тодорхой үзүүлэлтүүдээр график зурж, хандлагыг судлах, дундаж болон өсөлтийг тооцох гэх мэт ур чадваруудыг шалгах 3 даалгавар байна. Үүнээс гадна эдгээр боловсруулсан мэдээллийг ашиглан товч дүгнэлт хийж, түүнийгээ MS Word дээр бичнэ. Эдгээрийг 30 минутын дотор амжуулах ёстой.

Эдийн засаг ба банкны тухай мэдлэгийн шалгалт: Өгөгдсөн сэдвээр 2 өдрийн турш судалгаа хийж 3 хуудаснаас хэтрэхгүй эссе бичнэ. Мөн тухайн сэдвээрээ 5 минутын хугацаанд илтгэл тавина. Энэ мөн л дээр дурьдсанчлан оюутнууд бусдаасаа суралцах боломжийг давхар олгож байгаа.

Монгол хэл ба англи хэлний шалгалт: Англи хэл дээр өгөгдсөн мэргэжлийн сэдэвтэй 2 параграфыг монгол хэл рүү хөрвүүлнэ. Энэ хөрвүүлсэн байдлаас нь англи хэлний чадварыг шалгахаас гадна монгол хэлний дүрэм, найруулга, өгүүлбэр зүйг үнэлнэ. Нийт 30 минутын шалгалт байна.

Дээр дурьдсан хичээл заах, илтгэл тавих даалгавруудын үед таны видео бичлэгийг хийнэ. Энэ нь дараахь хоёр талын зорилго, ач холбогдолтой юм. Үүнд:

Нэгдүгээр зорилго: Суралцагчийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох. Тухайн оюутан шалгаруулалтад тэнцэн сургалтад хамрагдахаар болсон тохиолдолд ур чадварын багш нар бичлэгүүдтэй нь танилцан хувь хүн бүрийн давуу ба сул талыг үнэлж, хөгжүүлэх чиглэлүүдийг тодорхойлно.

Хоёрдугаар зорилго: Амжилтаа дүгнэх. Монгол Улсын гавъяат багш Уртнасан профессор ур чадварын хичээлүүдийг заана. Энэ хичээлээр сэтгэхүйг задлах, амьсгалыг зөв авах, дуу хоолойг засах, үгээ тод чанга хэлэх, агуулгаар нь зөв илэрхийлж ярих, биеийн хэлийг зохистой байлгах зэрэг олон арга техникийг мэргэжлийн түвшинд сургана. Хичээлийн төгсгөлд сургалтын үр дүнг оюутны эхлэлтийн ба төгсөлтийн түвшинг харьцуулан дүгнэх юм.

Яагаад төлбөрөө төлсөн оролцогч бүрийг элсүүлэхгүй сонгон шалгаруулалт хийдэг юм бэ?

Энэ их чухал асуулт.

Сургалт нь өгөөжтэй байхын тулд суралцагчдын мэдлэгийн гараа нь тодорхой түвшинд ойролцоо байх нь чухал. Иймд бид манай төсөлд суралцах хүсэлтэй залуус нь бидний сургалтаа төлөвлөсөн эхлэлтийн түвшинд буюу түүнээс дээш байгаа байдлыг маш сайн хянаж шалгах ёстой. Яг л барилга барихын тулд сууриа маш чанартай, бат бэх баригдсан эсэхийг нягтлахын адил. Өөрөөр хэлбэл, таны өөртөө нэмж хийх оюуны хөрөнгө оруулалтын өгөөжтэй байдлыг баталгаажуулахад төслийн сонгон шалгаруулалтын гол зорилго оршиж байгаа юм. Хэрэв суурь нь сайн цутгагдаж дуусаагүй байхад ашиг олох зорилгодоо хөтлөгдөн байшингийн давхаруудаа бариад эхэлбэл энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл юм.

Даац муутай суурь дээр барьсан барилга хэврэг байхын адил сургалт өөрөө чанаргүй, өгөөжгүй болно.

Сонгон шалгаруулалт явуулах өөр нэг шалтгаан нь, эрэлтээс давсан нийлүүлэлт хийх нь төслийн зорилгын эсрэг үйлдэл болох учраас бид зөвхөн шаардлага хангаж амжилттай суралцаж чадах цөөн оюутныг сургах нь зүйд нийцэх юм. Манай төслийн сургалтын зах зээл маш том боловч төгсөөд банкинд ажиллах ажлын байр нь хязгаартай.

Дашрамд дурьдахад, хэдийгээр манай академи компанийн статустай ажилладаг ч сургалтаар ашиг олохыг эрхэмлэхээс илүүтэйгээр чанартай сургалт явуулах замаар банкны ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, салбарын эрсдлийг бууруулахыг үндсэн зорилтоо болгодог. Учир нь, манай академийг арилжааны банкууд хүний нөөцөө чанартай бэлтгэх гэж өөрсдөө байгуулсан бөгөөд энэ академийн хэрэгчлэгчид нь банкууд өөрсдөө.

Бүртгэлийг баталгаажуулах гэж яг юуг хэлээд байна вэ?

Бүртгэлийн хураамжийн төлбөрөө төлөхийг хэлж байгаа юм. 

Бүртгэлийн хураамж 15,000 төгрөг төлөөд математикийн шалгалтыг үнэгүй өгч байгаа. II шатны шалгалтын төлбөр 65,000₮. Энэ шатанд та нягтлан бодох бүртгэл, статистикийн бодлогыг компьютер дээр excel, word програм дээр гүйцэтгэж, дараа нь эдийн засаг ба банкны тухай сэдвээр эссе бичиж, илтгэл тавина. Англи хэл дээрх эхийг монгол хэл рүү орчуулах даалгавар өгөгдөх боловч энэ нь сонгон шалгаруулалтад маш бага хувиар нөлөөлнө.

Төслийн сургалтад хамрагдах зорилгоор бус, зөвхөн өөрийгөө сорих зорилгоор шалгалт өгч болох уу?

Бололгүй яахав. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн фокус группын ярилцлагуудын үеэр ийм санал их гарч байсан тул бид тусгай бүтээгдэхүүн болгон гаргахаар шийдсэн.

Энэ нь оюутан залууст өөрсдийн мэдлэгийн түвшингээ бодитой үнэлэхэд нь туслах зорилготой багц тест бөгөөд төслийн сургалтын сонгон шалгаруулалтаас өөр байх юм. Учир нь төслийн сонгон шалгаруулалт нь сургалтад хамрагдах анхан шатны шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход чиглэсэн бөгөөд эхний шалгалтад тэнцээгүй бол дараагийн шалгалтад орох эрхгүй. Харин энэ багц шалгалтаар таны мэдлэгийн түвшин зээлийн ажилтны суурь шаардлагыг хэрхэн хангаж буйг мэдэх боломжтой. Иймд үнэлгээ нь төслийн сонгон шалгаруулалтынхаас өндөр.

Хэрэв та өөрийгөө сориод тэнцчихвэл төслийн сургалтад хамрагдах бодолтой байгаа бол анхнаасаа сургалтын бүртгэлд хамрагдаарай. Учир нь өөрийгөө сорих багц шалгалт нь төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа байх тул та сонгон шалгаруулалтаас хоцрох эрсдэлтэйг анхаарна уу.

Төслийн ач холбогдлын талаар нийтлэг асуултууд

“Шинэ үеийн банкир” төслийн сургалтын төгсөгчийг ажилд авах нь банкинд ямар ашигтай вэ?

Хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй, харьцааны соёл, ур чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй ажилтнуудыг банкинд олноор нь авч ажиллуулах нь банкны сургалтын, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардлыг зүйл тус бүрээр бууруулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, нэр хүндийг өсгөх, улмаар ашигт ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэ бүхний үр дүнд харилцагчдад хямд хүүтэй зээлийг олгох боломжтой болсноор өрсөлдөх чадвар сайжрах юм.

Энэ бүх ач холбогдлыг зөвхөн хүний нөөцийн ерөнхий бодлого талаас нь авч үзвэл:

  • Банкны зээлийн ажилтны суурь шаардлагыг хангуулах сургалтад өөрийнхөө зардлаар хамрагдаад амжилттай төгсчихсөн хүнийг ажилд авах нь банкны дотоод сургалтын болон бусад зардлыг хэмнэнэ.
  • Банкны зээлийн ажилтнуудын дунд шинэ үеийн ур чадвар, мэдлэгтэй залуус олноороо орж ирснээр одоо ажиллаж буй ажилтнуудын өөрийгөө хөгжүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ.
  • Банкуудын дотоод сургалтын алба, нэгжүүдийн ажил үүргийн хуваарь тодорхой болж, банкныхаа дотоод онцлогт тохирсон сургалтаар төрөлжин ажиллах боломжтой болно.

Төгсөгч нар банкны шаардлага хангана гэдгийг хэрхэн баталгаажуулж байгаа вэ?

Манай төгсөгч нар банкинд зээлийн ажилтнаар ажилд ороод сандарч тэвдэхгүйгээр шаардлагын түвшинд хийх чадвартай байна. Учир нь:

  • Сонгон шалгаруулалтын босго: Нэг ангид суралцагчдын мэдлэгийн түвшин ойролцоо байх учраас суралцагчдын мэдлэгийн гарааны байдалд тохирсон хурдаар, барианд хүргэх чанартай сургалтыг төлөвлөх, заах боломжтой. Ингэснээр төгсөгчид нь банкны суурь шаардлагыг хангасан Шинэ үеийн банкир болох магадлал өндөр.
  • Онол, практик хосолсон цогц сургалт: Зээлийн ажилтны зайлшгүй мэдвэл зохих онолын 14 төрлийн мэдлэгийг сургалтын хамгийн орчин үеийн технологоор эзэмшүүлнэ. Үүний дараа, эдийн засгийн 12 салбарын бодит бизнесийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, зээлийн анхан шатны ярилцлагаас эхлээд Зээлийн хороонд саналаа танилцуулах хүртэлх бүх үе шатанд бодитойгоор дадлагажиж, туршлага хуримтлуулна.
  • Зайлшгүй чухал ур чадвар: Зээлийн ажилтны хувьд нэн чухал маркетингийн үүргээ гүйцэтгэх болон саналаа амжилттай шийдвэрлүүлэх ур чадварыг эзэмшихэд шаардагдах техникүүдийг мэргэжлийн түвшинд зааж, ур чадварыг бодитой эзэмшүүлнэ.
  • Хоёр талт маркетинг: Сургалтын явцад үзсэн сэдвээрээ суралцагчид нь багаар ажиллан дүрд хувирах тоглолтууд хийх бөгөөд уг тоглолтуудыг манай төслийн стратегийн түнш банкуудын хүний нөөцийн болон зээлийн удирдлагууд шүүнэ. Энэ нь нэг талаас, манай түнш банкуудад уг төслийн сургалтын явц, суралцагчдын талаар бодит мэдээлэл өгөх, ирээдүйн ажилтнаа зөв сонгон шалгаруулж авахад нь туслах зорилготой. Нөгөө талаас, суралцагчид маань ирээдүйн ажил олгогч нарт өөрсдийгөө зөв нээн харуулах ховор боломжийг олгоно.
  • Тав тухтай, соёлтой орчин: Сургалтын өгөөжид суралцагчийн хариуцлага, багш нарын ур чадвараас гадна сургалтын байгууллагын соёл чухал нөлөө үзүүлдэг. Манай академийн ажилтнууд нь харилцагчаа хүндэтгэн цагийг нь үр бүтээлтэй байлгахад онцгойлон анхаардгаас гадна таны тав тухыг эрхэмлэдэг. Иймд таны сургалтын завсарлагаагаар үйлчилж буй хүнсний зүйлсийн эрүүл, аюулгүй, амтлаг байдлаас эхлээд сургалтын орчны тав тухтай байдал зэрэг бүх асуудал тэдний анхаарлын төвд байх болно.

Төслийн сургалтад хамрагдснаар оюутнуудад ямар давуу тал, боломжууд бий болох вэ?

  • Бакалаврын боловсролыг 3.5 жилд төгсгөнө: Та тус төслийн 1 ба 5-р дугаар сарын сургалтуудад 3-р курсын оюутан байхдаа хамрагдвал зуны амралтаараа мэргэжлийн дадлагаа банкинд хийх боломжтой. Бид үүнийг танд зориулан нэгдсэн журмаар тусгайлан зохион байгуулна. Ингэснээр та сургуулиа 3.5 жилд төгсөх боломжтой. Энэ нь таны цаг болон мөнгөнд хэмнэлттэй. Үеийнхнээсээ түрүүлж хөдөлмөрийн зах зээлд гарна гэсэн үг шүү дээ.
  • Ур чадвар, мэдлэгээрээ ялгарснаар ирээдүйгээ баталгаажуулна: Банкны салбарт зээлийн ажилтнаар ажиллахын төлөөх өрсөлдөөн урьд хожид байгаагүйгээр эрс нэмэгдсэн. Яг л ховор бараанд урт дараалал үүсдэг шиг... Тэгвэл та энэ урт дараалалд зогсогчдын дундаас хэрхэн, юугаараа ялгарах вэ? Яавал ажил олгогч таныг онцолж үзэх бол? Мэдээж, та тэдний хүсээд байгаа мэдлэг, ур чадварыг төгс эзэмшсэн байх ёстой. Бусдын тэр бүр өөртөө бий болгож чадаагүй байгаа мэдлэг, ур чадвар, туршлагыг эзэмших нь амжилтын нууц. Тэгвэл манай төслийн сургалт яг л энэ ялгаа, нууцын түлхүүрийг танд өгч чадна.
  • Хаанаас ч олж авч, сурч чадахгүй ур чадварыг цогцоор нь эзэмшинэ: Харилцааны ур чадварыг онолдож биш, харин хэрхэн эзэмших арга техникт нь сургана. Ингэснээр та банкинд ажиллахгүй байсан ч насан туршдаа хэргжүүлэн үр шимийг нь хүртэж болох ур чадварыг олж авна. Харилцаанд ордоггүй нэг ч ажил албан тушаал, нийгэм, гэр бүл гэж энэ хорвоо дээр үгүй.
  • Дадлагыг жинхэнэ утгаар нь хийнэ: Дээр дурьдсанчлан Шинэ үеийн банкир төслийн сургалтад хамрагдсан оюутнуудын мэргэжлийн дадлагыг зохион байгуулалттайгаар банкинд хийлгэнэ. Ингэснээр та дадлага хийхийн тулд танил тал хайх шаардлагагүй. Мөн дадлагын хугацаандаа мэргэжлийн туршлага, ур чадвараа бодитой дээшлүүлж чадна.
  • Өөрийгөө ажил олгогч нарт бодитойгоор таниулна: Их, дээд сургууль төгссөн маш олон залуус ажилд орох ярилцлагад ч уригдаж чадалгүй 1-3 жилийг ажилгүй өнгөрөөж байна. Тэдний хувьд, ажилд орох ярилцлагад уригдах нь мөрөөдөл. Учир нь энэ чухал алхамгүйгээр ажилд орох хэцүү. Тэгвэл энэхүү төслийн сургалтын хугацаанд өөрийнхөө мэдлэг, ур чадварыг ажил олгогч нарт бодитойгоор нь харуулах алтан боломжийг танд 3 удаа олгоно.

Сургалтын төлбөр, тэтгэлэгийн талаар нийтлэг асуултууд

Оюутны зүгээс сургалтын төлбөрөө бүрэн төлөхөд туслах тэтгэлэг, хөнгөлөлт байгаа юу?

Байлгүй яахав. Бид оюутнуудад дараах тэтгэлэгүүдийг санал болгож байгаа. Үүнд:

  • Үндэсний элч тэтгэлэг: Тус төслийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, зөв оюутанд зөв мэдээлэл хүргэх, сургалтад хамруулах зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн оюутанд манай төслийн сургалтад хамрагдахад нь 300 000 төгрөгийн тэтгэлэг олгоно.
  • Хөгжлийн түүчээ тэтгэлэг: Шинэ үеийн банкир төсөл нээлтээ тэмдэглэж, эхний ангид шалгаран орсон оюутнуудад 400 000 төгрөгийн тэтгэлэг олгосон.
  • Амжилтын түлхүүр тэтгэлэг: Эхний улирлын хичээлүүдийн нийт дүнгээр онцгой амжилт үзүүлсэн шилдэг нэг оюутанд дараагийн улиралд нь 1 000 000 төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүний тулд үнэхээр онцгой байх хэрэгтэй. Зөвхөн бусадтайгаа харьцуулахад сайн байх нь хангалтгүй.
  • Банкны тэтгэлэг: Төслийн сургалтын нэгдүгээр улирлын төгсөлтийн тайлан хамгаалалтыг банкны удирдлагууд ирж үнэлнэ. Энэ нь оюутнуудын хувьд өөрсдийгөө ирээдүйн ажил олгогчид зөв таниулах алтан боломж бөгөөд шилдэг оюутнуудыг төгсөхөөр нь банкинд ажилд авах, хоёрдугаар улирлын сургалтын төлбөрийг төлөх гэх мэтээр банкуудаас дэмжих боломжууд бий.
  • Туслах ажилтны тэтгэлэг: Банк санхүүгийн академи (БСА) нь оюутнуудыг төгсөөд банкны орчинд ажиллах бүх талын бэлтгэлийг хангах зорилгоор чөлөөт цагаараа 7 хоногт 5 цагаас хэтрэхгүй хугацаагаар БСА-ийн туслах ажилтнаар ажиллах боломжийг олгож байгаа. Энэ нь бага хэмжээний орлогын эх үүсвэрийг оюутанд бий болгоно.

845 1

Энэхүү сургалтын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргасан тул зохион байгуулагдах хугацаанд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу! Сургалтын модуль тус бүрийн хуваарийг зохион байгуулагдахаас нь өмнө зарлах болно.

БАНКНЫ ШИНЭ АЖИЛТНЫ СУРГАЛТ

Ерөнхий ур чадвар - I /1-р ээлж/

2018 оны 9-р сарын 05 ► 2018 оны 9-р сарын 07

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

Ерөнхий ур чадвар - I /2-р ээлж/

2018 оны 9-р сарын 07 ► 2018 оны 9-р сарын 09

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

Ерөнхий ур чадвар - II /1-р ээлж/

2018 оны 9-р сарын 10 ► 2018 оны 9-р сарын 14

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

Ерөнхий ур чадвар - II /2-р ээлж/

2018 оны 9-р сарын 12 ► 2018 оны 9-р сарын 16

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

ИРГЭДИЙН БАНКИР

2018 оны 6-р сарын 11 ► 2018 оны 7-р сарын 07

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

БАЙГУУЛЛАГЫН БАНКИР

2018 оны 8-р сарын 01 ► 2018 оны 8-р сарын 24

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

ЭКСПЕРТ БАНКИР

2018 оны 8-р сарын 28 ► 2018 оны 11-р сарын 19

СУРГАЛТ ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

СУРГАЛТ ЭХЭЛСЭН

ХӨГЖЛИЙН БАНКИР

2019 оноос санал болгож эхэлнэ.

ОЮУТНЫ ДАДЛАГА

2018 оны 7-р сарын 16 ► 2018 оны 8-р сарын 24

ДАДЛАГА ЭХЛЭХ ХҮРТЭЛ:

ДАДЛАГА ЭХЭЛСЭН

845 2

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.