Сургагч багшийн суурь сургалтыг Монос Хүнс ХХК-ийн захиалгаар зохион байгууллаа.

Сургагч багш

Банк санхүүгийн академийн Сургагч багшийн суурь сургалт Монос Хүнс ХХК-ийн захиалгаар 2018 оны 10 сарын 3-4ний өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Сургалтад Монос Хүнс ХХК-ийн 16 ажилтан оролцож насанд хүрэгчдийн сургалтын сүүлийн үеийн чиг хандлага, сэтгэлгээний онцлогууд, сургалт үр дүнтэй удирдан явуулах арга зүйтэй танилцсан ба үүний зэрэгцээ өөрсдийн сурч мэдсэнийг бусдадаа тэр даруй хуваалцах байдлаар мэдлэг туршлагаа арвижууллаа.

IMG 8973 tn

Сургалтын үеэр багийн ажил хийж буй байдал

Сургагч багш нарыг чадваржуулах төслийн хүрээнд Банк санхүүгийн академи нь байгууллагын сургагч багш нарын ерөнхий ур чадварыг үнэлэх, сургагч багш нарын ур чадварын дундаж түвшнийг тогтоох, судлах, хэрэгцээг үнэлэх, улмаар сургагч багш нарыг бүх талаар нь үе шаттайгаар хөгжүүлэх журам боловсруулах зэрэг зорилтуудыг тавин ажилладаг бөгөөд тус сургалт нь сургагч багш өөрт дутагдаж буй болон сайжруулах шаардлагатай ур чадваруудыг илрүүлэх, хөгжүүлэх, улмаар байгууллагын дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх юм.

IMG 9001 tn

Тоглоомын аргыг хэрхэн ашиглах талаар практик ажил

IMG 9020 tn

Та БСА-ийн сургалт, үйл ажиллагааны мэдээллийн мэйл жагсаалтад бүртгүүлж сүүлийн үеийн мэдээллүүдийг авах боломжтой.