2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт Монголын банкны холбооны Төв байранд “Банкны салбарын 2022 оны тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.
Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг, Банк санхүүгийн академийн Судалгааны албаны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хурлын үеэр банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар болон “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны тайланг танилцуулсан юм.