IFRS-9 сургалтанд хамрагдсан Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн ахлах шинжээч Д.Ганпүрэв сэтгэгдлээ хуваалцлаа.
Д.Ганпүрэв: “Банк санхүүгийн академиас зохион байгуулсан “СТОУС9” сургалтад 4 өдрийн турш амжилттай хамрагдаж, маш их зүйлийг сурч, мэдэж авлаа.
Роберт Холл багшийн удирдан явуулсан энэ сургалтаар Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт “IFRS-9”-ийн шинээр нэвтрүүлсэн нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдлэгээ зузаатгаж, санхүү, бүртгэл тайлангийн илүү нарийвчилсан, ахисан түвшний мэдлэг, хэрэглээг олж авсандаа туйлын баяртай байна. Сурсан зүйлээ цаашид ажилдаа ашиглаж, өөрийгөө илүү хөгжүүлэх болно.
Энэхүү сургалтыг зохион байгуулсан Банк санхүүгийн академи болон сургалтад хамрагдах нөхцөл, боломжоор хангасан Капитрон банкны удирдлагууддаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Д.Ганпүрэв таны ажилд өндөр амжилт хүсье!