Transactional Analysis хэмээх онолыг 1950-иад оны сүүлээр Канадын сэтгэлзүйч, доктор Эрик Бернe /Eric Berne/ анх боловсруулжээ.
Түүний энэхүү онолоор хүн бүр эцэг эх, насанд хүрэгч, хүүхэд гэсэн гурван төрлийн ”Эго” төлөвтэй байдаг бөгөөд эдгээр эго төлөвүүд нь хувь хүний зан төлөв болон түүний бүтэц хэрхэн ажиллаж, бусдад ямар хариу үйлдэл үзүүлдэгийг тайлбарладаг.
Эго төлөвүүд нь бидэнд янз бүрийн бодол санаа, зан төлөв, мэдрэмжийг бий болгож, үүний үндсэн дээр бид эргэн тойрныхоо хүмүүстэй өөр өөр харилцаанд орж байдаг. Заримтай нь таатай сайхан харилцаж, заримтай нь таагүй, түйвэгтэй харилцдаг.
Transactional Analysis нь биднийг зорилгодоо хүрэхэд саад тотгор болж, хойш татаад байдаг зан төлөв, хэв шинжүүдийг судлан тодорхойлдог загвар гэж ойлгож болно.
Transactional Analysis-ыг танин мэдэж, өөрсдийн зан төлөв болон бусадтай харилцах харилцаандаа дүн шинжилгээ хийж чадсанаар бид сэтгэл хөдлөлөө удирдах, ажил, амьдралдаа үр дүнтэй ашиглах, нийгмийн харилцаагаа сайжруулж, бусадтай харилцах харилцаанаас үүдэлтэй эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг бүрдүүлэх боломжтой юм.
Өнөөдөр энэ загварыг сэтгэл зүйн шинжлэх ухаанаас гадна боловсрол, байгууллагын соёл, харилцаа, сэтгэл зүйн бусад эмчилгээнд ашиглаж, энэ нь улам бүр боловсронгуй болсоор байна.
Та бүхэн “Building the transactional leader” /Transactional Analysis/ олон улсын сургалтын талаар мэдээллийг FB мессенжэр болон 7575-4848, 9975-6414 дугаараас авна уу.