Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт боллоо

Банк санхүүгийн академиас өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 04-р сарын 05-07-ны өдрүүдэд “Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Банк санхүүгийн академийн сургагч багш С.Оргодол, М.Чанцалмаа, Ч.Баяртуул нар удирдан явуулж, сургалтанд оролцогчдод компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол, компанийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх, алдаанаас хэрхэн зайлсхийх талаар мэдлэг, мэдээллийг өглөө.  

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой.

Түүнчлэн энэхүү сургалтанд хамрагдсанаар Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай гэрчилгээг эзэмшиж, Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй болох юм.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 75.8-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна” гэж заасны дагуу Банк Санхүүгийн Академи нь эрх бүхий байгууллагуудтай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж, сургалтанд амжилттай хамрагдсан оролцогчдод гэрчилгээг гардуулдаг билээ.

Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь дараах агуулгын хүрээнд мэдлэг, мэдээллийг олгодог. Үүнд:

  • Компанийн засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний ач холбогдол;
  • Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм;
  • Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд;
  • Компанийн нийгмийн хариуцлага;
  • Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал;
  • Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог;
  • Төлөөлөн Удирдах Зөвлөл;
  • Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо;
  • Ногдол ашиг г.м.

Сургалтанд хамрагдсан оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Азамат Балтабаев: Казакстаны Алматад Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг БСА-тай хамтран зохион байгуулна

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөр (RSPB) нь Банк Санхүүгийн Академитай хамтран  санхүүгийн салбарын