Э.Ууганжаргал: Харилцааны дүрэмд тулгуурлаж бусдаас суралцаж байна

“Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын сургагч багшийн сургалтын төгсөгч, Төрийн банкны Бизнесийн бодлого, төлөвлөлтийн газрын Эх үүсвэрийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Ууганжаргал сэтгэгдлээ хуваалцлаа.

Э.Ууганжаргал: ”Хүмүүс “Бүх хүнтэй ижил харьц” гэсэн харилцааны алтан дүрмээс илүүтэйгээр “Хүн бүрийн зан төлөвт тааруулж харьц” гэсэн харилцааны дүрэмд илүү анхаарал хандуулдаг болжээ. Энэ утгаараа уулзаж учирсан, хамтран ажилласан хүн бүрээс суралцаж байна.

ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны олон улсын хамтын ажиллагааны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лохын удирдан явуулсан хүний зан төлвийг тодорхойлох Insights MDI® загварчлалын сургалт болон “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын сургагч багшийн тусгай хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл маш хангалуун байна.

Тухайн сургалтанд сууснаар хүмүүсийн байгалийн өгөгдөл бусдад ямар их зүйлийг илэрхийлж байгаа талаар нарийн мэдэж авсан маань өөрийн болон бусдын дотоод хөдөлгөгч хүчийг ойлгож, амжилттай харилцаа үүсгэх урмыг өгч байгаад сэтгэгдэл илүү төрж байлаа. Гайхамшигтай агуулгатай сургалт зохион байгуулсан Банк санхүүгийн академи болон Шпаркассэ банкны Монгол дахь сангийн хамт олондоо баярлалаа. Мөн энэхүү сургалтанд хамрагдах боломжоор хангасан Төрийн банкны удирдлагууддаа баярлалаа.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Э.Ууганжаргал Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багшийн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024