
Банк Санхүүгийн Академийн хамтрагч байгууллага болох House of Training байгууллагаас “Artificial Intelligence” болон “Blockchain, Big Data” гэсэн 2 төрлийн олон улсын цахим хөтөлбөр зарлагдлаа.
Салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд удирдан явуулах уг хөтөлбөрүүд нь 2025 оны 2 дугаар сараас эхлэн цахимаар зохион байгуулагдана.
Хиймэл оюун ухаан, Блокчэйн технологийн салбарт ажилладаг туршлагатай эсвэл тус салбарыг сонирхож байгаа, салбарын мэдлэгээ шинэчилэн сайжруулах хүсэлтэй мэргэжилтнүүд уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Тус сургалтууд нь англи хэл дээр орчуулгагүйгээр явагдах тул бүртгүүлэх оролцогчид англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
Сургалтын огноо:
2025 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын хооронд 5 сарын турш нийт 12 удаа 3 цагийн цахим хичээл орно.
- Artificial Intelligence: 2025.02.04 – 2025.06.13-ны хооронд,
- Blockchain, Big data: 2025.02.05 – 2025.06.11-ний хооронд.
Сургалтад бүртгүүлэхдээ дээрх 2 сургалтын зөвхөн аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Хоёр сургалтад зэрэг бүртгүүлэх боломжгүйг анхаарна уу.
Сургалтын танилцуулга:
Сургалтын хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3OONceT – с авна уу.
Сургалтын төлбөр:
Сургалтад бүртгүүлэхэд үнэ төлбөргүй.
Люксембургийн Сангийн яам нь дараах зардлуудыг төлнө:
- Сургалтын төлбөр
- Сургагч багш ба менежментийн төлбөр
- Сургалтын материал
Харин сонгогдсон оролцогч дараах зардлыг төлнө:
- БСА-д зохион байгуулалтын төлбөр – 400,000₮
- Хөтөлбөрт сонгогдон оролцохоор болсон тохиолдолд нэмэлтээр: 900 евро.
“House of Training” байгууллага нь Монгол улсаас зөвхөн 1-2 оролцогч сонгон сургалтад хамруулах тул Та оролцохоор бүртгүүлэх бол бүртгэлийн форм болон CV-гээ чанартай бөглөж бүртгүүлээрэй.
Хөтөлбөрт бүртгүүлэх бол https://e.bfa.mn системд өөрийн бүртгэлээ үүсгэсний дараа сургалтаа сонгож, бүртгүүлэх товчийг дарна уу. /*Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оролцогчид 12-р сарын 17-ны 16:00 цагаас өмнө бүртгүүлж, анкет илгээсэн байна./
Та бүхэн дээрх сургалтын хөтөлбөрт хамрагдаж, олон улсын шилдэг туршлагаас суралцаарай.
Холбогдох дугаар: 7575-4848, 9975-6414