Санхүүгийн хүртээмжийн судалгаа – 2021

Энэ удаагийн санхүүгийн хүртээмжийн судалгаа нь өмнөх жилүүдэд хийгдсэн судалгаанаас дараах байдлаар ялгаатай. Үүнд: Санхүүгийн хүртээмж, түүний гүнзгийрлийг хэмжих үзүүлэлтүүд манай улсад ямар түвшинд байгааг бусад улстай харьцуулсан; Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ манай улсын иргэдэд хэрхэн хүрч буйг харуулсан; Санхүүгийн хүртээмж, түүний гүнзгийрлийг нэмэгдүүлэхэд учирч буй сорилтууд, түүнийг хэрхэн даван туулах талаар тусгасан.

Банкны салбарын тойм – 2022/Q1

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар нэмэгдлээ. Харин иргэдийн зээлийн чанаргүйдэл аажмаар муудаж байна. Энэ оны дундаас төрөөс олгож буй хөнгөлөлт, чөлөөлөлтүүд дуусаж хэвийн горимд шилжинэ. Хэрэв эдийн засгийн салбаруудын идэвхжил нэмэгдэхгүй, иргэдийн бодит орлого өсөхгүй бол чанаргүй зээлийн асуудал томоохон эрсдэлийг дагуулах […]

Банкны салбарын тойм – 2021/Q4

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн ихэнх салбарууд зогсонги байдалд шилжсэнтэй холбоотой өсөлт 1.4 хувьтай гарлаа. Хүн амын вакцинжуулалт, тээвэр ложистикийн сэргэлтийн хурдаас хамааран эдийн засаг сэргэх хандлагатай байна. Үүнээс гадна Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн хурдад төрөөс авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, тохируулга чухал нөлөөтэй. Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй […]

Банкны салбарын тойм – 2021/Q3

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой,өсөлттэй байна. Гэвч санхүүгийн зах зээлд тодорхой бус байдал, эрсдэл хуримтлагдсаар. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үлэмж хэмжээний мөнгөний, сангийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн. Улмаар ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Харин эдгээр ААН-үүд 2022 оны сүүлээс зээлээ эргэн төлж эхлэх бөгөөд зээлийн чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Монгол Улсын айл, […]