
Банкны салбарын тогтвортой хөгжилд банк, харилцагч хоёр талын итгэлцэл чухал билээ. Тиймээс харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлд Монголын банкны холбооноос “Банкны үйлчилгээний кодекс”-ийг батлаж, уг кодексыг банкны салбарын хэмжээнд дагаж мөрдсөөр байна.
Банк санхүүгийн академи нь Монголын банкны холбоотой хамтран “Банкны үйлчилгээний кодекс”-ийн цахим сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Сургалт нь дараах хөтөлбөрийн хүрээнд явагдана. Үүнд:
Сургалтын зорилго:
Банк, харилцагч хоёрын харилцаа итгэлцэл дээр тогтдог. Харилцагчдынхаа энэхүү итгэлийг алдахгүйн тулд банк, банкны ажилтнууд ёс зүйтэй, тэнцвэртэй, хариуцлагатай ажиллах үүрэгтэй. Банк нь энэ үүрэг хариуцлагаа нэг стандартаар, олон улсын түвшинд үзүүлж харилцагчтайгаа хэрхэн харилцах, тэдэнд анхаарах талаар хэм хэмжээг тогтоосон банкны үйлчилгээний баримт бичгийг тогтоосон байдаг. Банкны харилцагчтай тулж харилцдаг ажилтнууд энэ баримт бичгийн зорилго, агуулгыг сайтар мэдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ хичээлээр банкны үйлчилгээний кодексийн агуулга, хэрхэн хэрэглэх талаар танилцуулна.
Зорилтод бүлэг:
Банкны фронт оффисын ажилтнууд, харилцагчийн үйлчилгээний ажилтнууд, дуудлагын төвийн операторууд болон харилцагчтай харилцдаг бүх шатны ажилтнууд хамрагдана.
Сургагч багш:
Сургалтыг Банк санхүүгийн академийн мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулна.
Сургалтын агуулга:
- Удиртгал
- Нэр томъёо
- Үндсэн зарчмууд
- Ерөнхий зүйл
- Дансны үйлчилгээ
- Зээлийн үйлчилгээ
- Төлбөр тооцооны үйлчилгээ
- Харилцагчийн үүрэг хариуцлага
- Гомдол шийдвэрлэх
- Бусад
Сургалтын хэлбэр:
- Сургагч багшийн PPT, сургалтын агуулгыг баяжуулах жишээ, кейс судалгааны хэсэгтэй.
- Сургалт нь цахимаар явагдана.
Сургалтын төлбөр:
- Төлбөр: 60,000₮ /БСА-ийн гишүүн байгууллагуудад зөвхөн 2025 оны турш 30,000₮-өөр бүртгэл авч байна/
Уг кодексийн сургалтад хамрагдсанаар тухайн банкны ажилтан нь үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл гэх мэт мэдээллийг харилцагч нарт энгийн, тодорхой байдлаар тайлбарлаж, аливаа өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэх, мөн харилцагчийн мэдээллийн нууцлалыг хуульд заасан үүргийн хүрээнд хамгаалж, гомдол, саналыг ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэх зэргээр чухал мэдлэг, ойлголтыг авах ач холбогдогдолтой.
Та бүхнийг https://e.bfa.mn системд бүртгүүлж, энэхүү сургалтад хамрагдахыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848 дугаараас авна уу.