Банкны салбарын тойм – 2022/Q1

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар нэмэгдлээ. Харин иргэдийн зээлийн чанаргүйдэл аажмаар муудаж байна. Энэ оны дундаас төрөөс олгож буй хөнгөлөлт, чөлөөлөлтүүд дуусаж хэвийн горимд шилжинэ. Хэрэв эдийн засгийн салбаруудын идэвхжил нэмэгдэхгүй, иргэдийн бодит орлого өсөхгүй бол чанаргүй зээлийн асуудал томоохон эрсдэлийг дагуулах төлөвтэй байна.

Урд хөршийн цар тахлын эсрэг баримталж буй бодлогын нөлөөгөөр экспортын бодит хэмжээнд өсөлт гараагүйгээс шалтгаалж эдийн засаг 3.8 хувиар агшжээ. Мөн Орос-Украины асуудалтай холбоотой нийлүүлэлт, ложистикийн хүндрэл нь манай улсын гол нэрийн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцын түвшин өндөр хэвээр байхад нөлөөлж байна.

Манай улсын хувьд эдийн засгийн салбаруудыг дэмжиж буй ганц салбар нь банкны салбар байгаа юм. Хэрэв цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, эдийн засгийн тодорхой бус байдлаас шалтгаалж салбаруудын идэвхжил муу хэвээр байвал манай улсын эдийн засаг намар гэхэд ихээхэн хүндрэлд орохоор байна. Гантай зуны намар ургац хүлээдэггүйтэй адил зүйл Монголын эдийн засагт ажиглагдаж байна.

Санал болгох:

Банкны салбарын тойм 2024Q4

Банкны салбарын тойм – 2024/Q4

Алаагүй баавгайн арьсыг хуваах нь… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар

Банкны салбарын тойм – 2024/Q3 – MON

Банкны салбарын тойм – 2024/Q3

Хоёр иртэй хутга [English below] Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27

Банкны салбарын тойм – 2024/Q2 – MON

Банкны салбарын тойм – 2024/Q2

Зуны сар зургаа биш дээ. Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, хэт өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ.