Германы хүний нөөцийн эксперт Андреа Ходебек Хофигийн сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи, Германы Шпаркассе Банкны Монгол дахь сантай хамтран банкны салбарын хүний нөөцийн газар, хэлтсийн удирдлага, менежер, мэргэжилтнүүдэд зориулсан 2 хагас өдрийн сургалтыг 2024.09.25, 26-ны өдрүүдэд Монголын Банкны Холбооны сургалтын танхимд зохион байгууллаа.

Германы Шпаркассе Банкны Монгол дахь сангийн урилгаар хүний нөөцийн эксперт, сургагч багш Андреа Ходебек Хофиг манай улсад хүрэлцэн ирж, хүний нөөцийн чиглэлээр туршлагаа хуваалцлаа.

Андреа Ходебек Хофи банкны салбарт 30 гаруй жил ажиллахдаа “Deutsche Bank” ХК-ийн Франкфурт дахь салбарт Сургалт, хөгжил хариуцсан захирлаар 10 жил, Людвигсбург бүсийг хариуцсан Шпаркассэ банкны Хүний нөөцийн газрын захирлаар 20 жил тус, тус ажилласан, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, хувь хүний хөгжил, манлайллын чиглэлээр туршлагатай мэргэжилтэн юм.

Тэрээр эхний сургалтыг хүний нөөцийн газар, хэлтсийн удирдлагуудад зориулан явуулсан бөгөөд тус сургалтаар Герман улсад амжилттай хэрэгжүүлж буй хүний нөөцийн бодлого, шинэ чиг хандлага, ажилтны сургалт хөгжүүлэлтийн арга туршлагаас танилцуулж, дасгал ажиллалаа.

Дараагийн сургалтад хүний нөөцийн менежер, сургалт хөгжлийн мэргэжилтнүүд хамрагдаж, хүний нөөцийн бодлогын стратегийг боловсруулах шат дараалал, ажилтнуудыг хөгжүүлэх чиг үүргүүд, ажилтантай хийх ярилцлагыг хэрхэн боловсруулан хөтлөх талаар болон Германы банкны хүний нөөцийн хөгжлийн хүрээнд яригдаж буй трэнд сэдвүүд болох AI, Generation gap, ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр мэдлэг, мэдээллийг авсан юм.

Монгол Улсын банкны салбарт сор болсон, шилдэг 16,000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү ажилтнуудыг бэлтгэх, ур чадварыг хөгжүүлэх, карьер хөгжлийг ахиулах, байгууллагад зөв соёлыг түгээхэд банкны салбарын хүний нөөцийнхөн онцгой анхааран ажилладаг билээ.

Сургагч багш, эксперт Андреа Ходебек Хофиг болон сургалтад хамрагдсан банкны салбарын хүний нөөцийн захирлууд, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны